Шинэ жилийн босгон дээр Европ руу аялах эзэд тодорно | News.MN

Шинэ жилийн босгон дээр Европ руу аялах эзэд тодорно

Шинэ жилийн босгон дээр Европ руу аялах эзэд тодорно

18 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй Капитрон банкнаас ойн хүрээнд  “Европоор аялцгаая” хадгаламжийн урамшуулалт аяныг зарласан.

Энэхүү урамшуулалт аяныг 2019 оны 11 сарын 01-нээс 2019 оны 12 сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд зарлаж, Капитрон банкны салбар нэгжид нээлгэсэн 6 сараас дээш хугацаатай хадгаламжийн 500,000 төгрөг тутамд нэг сугалааны эрх олгосон.

Мөн хуучин 6 сараас дээш хугацаатай хадгаламждаа орлого хийсэн 500,000 төгрөг, хугацаагүй хадгаламжаа 6 сараас хугацаатай хадгаламж болгосон 500,000 төгрөг, түүнтэй тэнцэх валют тутамд нэг сугалааны эрхээр энэхүү аянд оролцож азаа үзэх юм.  Эдгээр боломжийг хангасан харилцагчдын гар утсанд сугалааны дугаарыг илгээсэн бөгөөд дансны дугаар дээр танд байгаа сугалааны эрхийн буюу 4 оронтой тоо нэмэгдэж таны сугалааны дугаар бүрдэж байгаа юм. Азтануудыг 2019 оны 12 сарын 23-ны Даваа гарагийн 15:00 цагт Капитрон банкны фэйсбүүк хуудсаар тусгай программ ашиглан тодруулна.

“Европоор аялцгаая” аянаас тасалгааны агаар цэвэршүүлэгч, мини дрон, мэргэжлийн зургийн аппарат, Iphone XR утас, хосоороо Европ руу аялах эрхийн эзэн гээд нийт 6 азтан шинэ оны босгон дээр тодорч, шинэ оноо баяр хөөрөөр дүүрэн угтах гэж байна.

Капитрон банкнаас Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан зарласан “Анталья аялцгаая” хадгаламжийн урамшуулалт аян, 18 жилийн ойгоо тохиолдуулан зарласан “Европоор аялцгаая” аянд оролцохоор Капитрон банкны хадгаламжийн үйлчилгээг сонгосон эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа. Айлчлан ирж буй 2020 оны танай гэр бүлд аз жаргал, аз хийморь, эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүссэн ерөөе!

Ухаалаг ирээдүйн зүгт – Капитрон банк

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж