Кавказын цанын баазуудын талаар маш их ярьсан ба одоо бүх материалуудаа нэгтгэж, дүгнэлт хийх цаг болжээ. Оросын Кавказад өвөл амрах шилдэг 5 газрыг та нарт танилцуулж байна.














1. «Эльбрус»
- Мөнх цастай ер бусын оргилууд;
- Уулын энгэр нь налуу учир шинэхэн гулгагчдад хамгийн их тохиромжтой;
- Жилийн 180 хоногийн турш гулгах боломжтой;
- Хүнд болон хялбар гурван замтай ба фрирайдад зориулсан тусгай хэсэгтэй;
- Цанын баазуудын ойролцоо хаммам, саун зэрэг алжаал тайлах халуун усны, нутгийн өвөрмөц хоолтой зоогийн газар ихтэй ба «Ачису» эрдэст рашаан сувиллын газар луу очих боломжтой.
2. «Чегет»
- Орос дахь цанын хамгийн хүнд, бартаат замууд;
- Сурч байгаа хүмүүст зөвхөн 350 метр хэрчим тохиромжтой ба үлдсэн хэсгүүд нь туршлагатай гулгагчдад зориулагдсан;
- Бартаануудын өндөр нь нэг км-т хүрдэг;
- Уулын зарим энгэр, амуудад хөтөчгүйгээр гулгахыг зөвлөдөггүй.
3. «Домбай»
- Кавказын хамгийн алдартай цанын баазуудын нэг;
- Нийт 25 км урттай 12 зам;
- Уулын энгэр нь налуу учир гулгаж сурч байгаа хүмүүст тохиромжтой;
- Цанаар гулгасны дараа чаргаар наадаж, Орос баня, эсвэл саунд орж, дулаацаж болно.
4. «Роза Хутор»
- Дэлхийн хамгийн урт дүүжинт замуудтай амралтын газар;
- 23 замтай, тэдгээрийн зөвхөн гурав нь мэргэжлийн гулгагчдад зориулагдсан бол ихэнх замууд нь хялбар бөгөөд гулгаж сурч байгаа хүмүүст тохиромжтой;
- Худалдааны төв, усан парк, боулинг, халуун ус гээд амралт, цэнгэлийн олон газруудтай.
5. «Красная Поляна»
- Хүн бүрт зориулагдсан амралтын газар;
- Хүүхэдтэй гэр бүлүүд, мэргэжлийн болон дөнгөж сурч байгаа гулгагчдад тохиромжтой;
- Цанын 40 ба дүүжинт 29 зам;
- Ууланд авирах, морь унах, халуун усанд орох, нисдэг тэргээр аялах гээд идэвхтэй амрахад зориулагдсан.
КАВКАЗЫН АМРАЛТЫН ГАЗРУУДЫН НИЙТЛЭГ ЗҮЙЛС:
- Цанын улирал: 11-р сараас 4-р сар хүртэл.
- Амьдрах газар: янз бүрийн үнэтэй олон төрлийн, олон тооны зочид буудлуудтайгаас гадна хэдэн ч хамаагүй өдрөөр байшин түрээслэж болно.
Хаашаа явж амрахаа сонгочихсон уу?
Эх сурвалж: https://russia.travel/