Судалгааны лаборатори шинээр байгуулах саналаа ирүүлэхийг урьж байна | News.MN

Судалгааны лаборатори шинээр байгуулах саналаа ирүүлэхийг урьж байна

Судалгааны лаборатори шинээр байгуулах саналаа ирүүлэхийг урьж байна

Судалгааны лаборатори шинээр байгуулах саналаа ирүүлэхийг урьж байна

МУИС-ийн 2016-2024 онд судалгааны их сургууль болох стратегийн төлөвлөгөөний хүрээнд академик эрх чөлөө, судалгааны дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор батлагдсан МУИС-д судалгааны лаборатори ажиллуулах журам-ын хоёрдугаар бүлэг заалтыг үндэслэн шинээр байгуулах судалгааны лабораторийн саналаа Эрдэм шинжилгээний хэлтэст ирүүлнэ үү.

Шинээр судалгааны лаборатори байгуулах ажил дараах үе шаттай хэрэгжинэ. Үүнд:

  1. Лаборатори байгуулж удирдах үндсэн орон тооны профессор, дэд профессор судалгааны лабораторийн төслийн саналаа дээрх журмын 2.3.1 – 2.3.5 дугаар заалтын дагуу боловсруулж ЭШХ-т 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цагаас өмнө дараах материалуудыг ирүүлнэ үү.
    • Лабораторийн төслийн судалгааны чиглэл нь бүрэлдэхүүн, салбар сургуулийн бодлого, чиг, үүрэгтэй нийцэж байгааг баталгаажуулсан дүгнэлтийг салбар эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн протокол;
    • ЭШММС-ийн (https://research.num.edu.mn) ЛАБОРАТОРИ хэсгээр орж бүртгүүлсэн судалгааны лабораторийн бүрэн гүйцэд мэдээлэл (системээс “Үндсэн мэдээлэл” хуудсыг хэвлэж ирүүлэх);
  2. Судалгааны лабораторийн төслийн саналыг журмын хавсралтад заасан үнэлгээний шалгуур үзүүлэлтээр ЭШХ үнэлгээ гаргана.
  3. Шалгарсан (60 дээш оноотой буюу “Хангалттай” гэж дүгнэгдсэн) судалгааны лабораторийн саналыг МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Утас: 75754400-1140

И-мэйл хаяг: research@num.edu.mn

ЭХ СУРВАЛЖ: МУИС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж