2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 263,259,250 төгрөгийн үнийн дүн бүхий 2,871,568 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто импекс" ХК (AOI +12.58%) болон "Женко тур бюро" ХК (JTB +2.86%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" ХК (UYN -12.29%) болон "Гермес центр" ХК (HRM -6.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.17 хувиар буурч 18891.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,604,651,728,985.62 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ