Тэргүүлэгчдийн тулаанд Бакс илүүрхлээ | News.MN

Тэргүүлэгчдийн тулаанд Бакс илүүрхлээ

Тэргүүлэгчдийн тулаанд Бакс илүүрхлээ

Тэргүүлэгчдийн тулаанд Бакс илүүрхлээ

NBA-ийн талбайд өнөөдөр хоёр бүсийн тэргүүлэгчид болох Лос-Анжелос Лэйкерс болон Милвауки Бакс багууд тааран тоглож, Милвауки Бакс баг талбай дээрээ 114-104 гэсэн харьцаатай ялж, улирлын 25 дахь ялалтаа авч, бүсээ болон лигийг итгэл төгс тэргүүлж байна. Харин тэдэнд хожигдсон Лэйкерс баг 24-5 гэсэн амжилттай болсон ч бүсээ тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Тус тоглолтод Бакс багаас өнгөрсөн улирлын MVP “Грек мангас” Яннис Адетокунбо онцгой байж, 34 оноо, 11 самбар, 7 ашигтай дамжуулалт, 5 удаа гурваас амжилттай шидэж, карьертаа хамгийн амжилттай шидэлт хийв. Харин эсрэг багаас “Хөмсөг” Эйнтони Дэйвис 36 оноо, 10 самбар түүнд Леброн Жэймс 21 оноо, 12 самбар, 11 ашигтай дамжуулалт өгөн тусалсан ч баг нь хожигдлоо.

Мөн энэхүү тоглолтод Леброн Жэймс 11 ашигтай дамжуулалт өгснөөр лигийн түүхэнд ашигтай дамжуулалтын тоогоороо Гари Пэйтонг гүйцэж жагсаалтын есдүгээр байранд орж байв.

Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-20 174.6.141.94

shvvlt neeree

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж