Улсын хилээр 15 сая хүртэлх төгрөг мэдүүлэлгүй нэвтрүүлж болно

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

Улсын хилээр 15 сая хүртэлх төгрөг мэдүүлэлгүй нэвтрүүлж болно

Улсын хилээр 15 сая хүртэлх төгрөг мэдүүлэлгүй нэвтрүүлж болно

Монгол Улсын хилээр 15 сая хүртэлх төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг гаальд мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэх боломжийг Гаалийн ерөнхий газраас иргэддээ олгожээ.

Өмнө нь улсын хилээр орох, гарах, дамжин өнгөрөхөд 5 сая төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг байсныг ийн гурав дахин өсгөсөн нь олон улсын жишигт нийцүүлж буй хэрэг аж.

Манай гуравдагч хөрш АНУ-ын хилээр 10.000 ам.доллар болон түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлж болдог байна. Харин ОХУ-д 3000 ам.доллар, БНХАУ-д 5000 ам.доллараас дээш хэмжээний валютыг гаалийн мэдүүлэгт дурдах шаардлагатай ажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж