
Японы сумо бөхийн дээд зиндааны бөх Моконами Г.Базарсадын охин аавтайгаа тун ч их адилхан. Түүний охин Б.Билгүүндарь нь одоо гурван настай бөгөөд өнгөрсөн дөрвөдүгээр сард Монголд иржээ. Их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирж, өнөөдөр Монголын Бейсболын холбооноос зохион байгуулсан нөхөрлөлийн тэмцээнд Г.Базарсадын хамт тогложээ. Тоглолтын үед Г.Базарсадын охин Билгүүндарь аавынхаа хамгийн сайн хөгжөөн дэмжигч байсан юм.
М.Анир