Эх орон нь шатаж байхад Ерөнхий сайд нь Хавайд амарч байжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

Эх орон нь шатаж байхад Ерөнхий сайд нь Хавайд амарч байжээ

Эх орон нь шатаж байхад Ерөнхий сайд нь Хавайд амарч байжээ

Австрали улс сүүлийн саруудад түүхэнд байгаагүй ихээр халж, олон арван ой хээрийн түймэр гарч, ган гачигт нэрвэгдээд байгаа билээ. Эх орон нь ийнхүү шатаж байхад тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон гэр бүлийн хамт Хавайн арал дээр амарч байсан нь маш их шүүмжлэл дагуулж байна.

Хүнд хэцүү цаг үед эзгүй байгаа Ерөнхий сайдаа ард иргэд нь цахим сүлжээнд #WhereisScoMo, #WhereTheBloodyHellAreYou зэрэг хаштаг ашиглан сураглаж эхэлсэн бөгөөд түүнийг Хавайд амарч байгаа гэдэг цуурхал таржээ. Харин Засгийн газрын зүгээс Хавайд амарч байгаа гэсэн мэдээллийг эрс няцаасан байна.

Тэрбээр өнөөдөр /2019.12.20/ нэгэн радиод өгсөн ярилцлагадаа Хавайд амарч байгаагаа хүлээн зөвшөөрөөд, болж буй бүх үйл явдлын мэдээллийг цаг алдалгүй авч байгаа гээд ард иргэдээсээ хүлцэл өчжээ. Мөн тэрбээр амралтаа төлөвлөсөн хугацаанаас эрт дуусгаад нутаг буцна гэж амласан байна.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж