Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэд холбогдох эрүүгийн хэргийг өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг ханган тусгаарласан. Өмнө нь Улсын Дээд Шүүхээс З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоож байсныг үндэслэн, хэргийг тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр болж, өнөөдөр тус дүүргийн шүүх хэлэлцэх мэдээлэл байгаа юм.
Шүүхээс даалгасан нэмэлт ажиллагааг мөрдөгч, прокурорууд хийснээр З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэрэгт Барилга, хот байгуулалтын яамны газрын даргаар ажиллаж байсан Ж.Бурмааг яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлжээ. Түүнийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргуулахаар бичиг баримтыг нь бэлдэж өгсөн хэмээн буруутгаж буй юм байна.
Б.ЖАРГАЛ