АНУ-ын АМС телевизийн суваг The Walking Dead киноны орлон тоглогчоор ажиллаж байсан Жон Бернекерт 8,6 сая ам.долларын нөхөн олговор олгожээ. Тэрбээр 2017 онд Walking Dead киноны Атланта хот дахь зураг авалтын үеэр өндөр байрны тагтнаас унаж хүнд гэмтэн, Атланта хотын төв эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан билээ.
АМС сувгийн хэвлэлийн төлөөлөгч ярихдаа “Бид "Walking Dead" болон олон телевизийн шоуны орлон тоглогчоор ажиллаж байсан Жон Бернекерийн тухай гунигт мэдээг хүргэж байгаадаа гунигтай байна. Тэр үнэхээр авьяаслаг, энэ салбарын ирээдүй болж чадахаар залуу байсан” хэмээжээ. Тэрбээр цааш “Би түүнийг нэн даруй Атланта хотын эмнэлэгт шилжүүлсэн. Тэр өдрийнхөө зураг авалтыг шууд зогсоож, түүний болон гэр бүлийнх нь төлөө чадах бүхнээ хийж, залбирцгааж байлаа” гэжээ.
Жон Бернекерийн хувьд Walking Dead телевизийн шоунаас гадна 24:Legacy, Scream Queens, Into the Badlands зэрэг телевизийн уран бүтээлд тоглож байсан. Мөн Logan, The Hunger Games: Mockingjay, 22 Jump street, Fate of the Furious, Black Panther зэрэг Холливудын олон арван кинонд тоглож байсан чадварлаг орлон тоглогч байжээ.
Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: EONLINE.COM
Холбоотой мэдээ