Цацрагийн хяналтыг өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

Цацрагийн хяналтыг өргөжүүлнэ

Цацрагийн хяналтыг өргөжүүлнэ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2020 онд цацрагийн хяналтын салбарын хүрээг өргөжүүлэх, бэхжүүлэх, байцаагч нарыг мэргэшүүлэхэд олон улсын төсөл, хөтөлбөртэй хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Тус ажлын хүрээнд Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас Америкийн нэгдсэн улсын Эрчим хүчний яам, Солонгос улсын Койка Олон улсын байгууллагын холбогдох ажилтнуудыг хүлээн авч, уулзаж харилцан санал солилцлоо.

Уулзалтаас дараах ажлуудыг 2020 онд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

  • Рентген аппарат төхөөрөмжид хийх чанарын хяналтын тогтолцоог сайжруулах;
  • Мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх, эмч техникч нарт сургалт зохион байгуулах
  • Хяналт шалгалтын багаж хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангах;
  • Улсын хил дээр суурилуулсан цацрагийн хяналтын төхөөрөмжийн комьпютер, программ хангамжийг шинэчлэх;
  • Цацрагийн хяналтын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай сэлбэг хэрэгсэл хүлээн авах
  • Улсын хил дээр ажилладаг улсын байцаагч болон холбогдох төрийн байгууллагын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах

Дашрамд дурьдахад манай улс 1991 онд Монгол Солонгос хоёр орны Засгийн газар хооронд байгуулагдсан “Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн дагуу Койка Олон улсын байгууллага, 2007 онд АНУ-ын Засгийн газартай санамж бичиг байгуулан тус улсын Эрчим хүчний яамтай хамтын үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

Манай оронд тус байгууллагаас томилогдон ажиллаж буй Ким Гон Жүн гишүүн болон сайн дурынхны хамтарсан хөтөлбөрийн хүрээнд ”Эмнэлгийн тусгай эмчилгээний дүрс оношилгооны чанарыг сайжруулах нь” сэдэвт сургалт, дадлагын ажил амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэхүү сургалт нь компьютерт томографийн оношилгооны зургийн чанарыг дээшлүүлэх, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой сургалт боллоо.

Сургалтын дараа тус хөтөлбөрийн хүрээнд  компьютерт томографийн болон хөхний дүрс оношилгооны зургийн чанарыг шалгаж үнэлэх Олон Улсын стандартын шаардлага хангасан хоёр ширхэг фантомыг Мэргэжлийн хяналтын байгууллагад хандивлалаа.

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж