Онцгой байдлын байгууллага 2019 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын байгууллага 2019 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ

Онцгой байдлын байгууллага 2019 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ

Онцгой байдлын байгууллага өнөөдөр 2019 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин оролцож, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг дүгнэн үг хэллээ.  Тэрээр “Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр өмнөө тавьсан зорилго, зорилтоо амжилттай биелүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж, төр, засаг, иргэд, олон нийтийн талархлыг хүлээж ирснийг өнөөдөр тэмдэглэн хэлэхэд сэтгэл хангалуун байна.  Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулахад бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, та бүхэнтэйгээ нягт хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд манай улсад үер усны аюул, уул, уурхайн осол, ой, хээрийн түймэр зэрэг гамшиг, осол нэлээдгүй тохиолдсон хэдий ч бид бүхэн учирсан сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, төрийн үйлчилгээг ард иргэддээ түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ гамшгаас хамгаалах салбарын өөрчлөлт, шинэчлэлийг ч амжилттай хэрэгжүүллээ. Цаашид ч Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно” гэлээ.

Онцгой байдлын байгууллага 2019 онд цэргийн албыг хэвшүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах бодлого хөтөлбөрийн  хэрэгжилтийг хангах гэсэн хоёр зорилтыг дэвшүүлж, дэвшүүлсэн зорилтоо 98,5 оноогоор буюу  “А” үнэлгээтэй биелүүллээ.

Улсын хэмжээнд  2019 онд гарсан нийт 4990 удаагийн аюулт үзэгдэл ослоос  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1932 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 63.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж