"Тавантолгой түлш" ХХК баяраа тэмдэглээд, түлшний хомсдол үүсгэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

"Тавантолгой түлш" ХХК баяраа тэмдэглээд, түлшний хомсдол үүсгэсэн үү?

"Тавантолгой түлш" ХХК баяраа тэмдэглээд, түлшний хомсдол үүсгэсэн үү?

Шахмал түлшний нийлүүлэлт, борлуулалттай холбоотой иргэдийн гомдол тасрахгүй байна. Сайжруулсан шахмал түлшний хомсдол дахин үүсч, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт харьяалагдах Долоон буудал, Хайлааст, Дэнжийн мянга орчмын борлуулалтын цэгүүдэд 21:00 цагаас хойш түлшгүйн улмаас галгүй хоноход хүрчээ. Шалтгаан нь “Тавантолгой түлш” компани өчигдөр /2019.12.19/шинэ жилийн баяраа тэмдэглэснээс болж түлшний хомсдол үүссэн асуудлыг иргэд цахим орчинд шүүмжилж байна.

Тухайн өдөр "Тавантолгой" ХХК шинэ жилийн баяртай тул түлш нийлүүлээгүй гэх тайлбарыг борлуулагчид нь өгчээ.  Энэ талаар тус компаниас тодруулахад “Манай байгууллага өчигдөр шинэ жилийн баяраа тэмдэглэсэн нь үнэн. Баяр тэмдэглэсэн ч ажил цалгардуулаагүй. Үйлдвэр 24:00 цаг ажиллаж, бүх цэгт өдөр бүр таван тонн нүүрс өдрийн гурван удаагийн давтамжтай нийлүүлдэг. Зарим тохиолдолд борлуулалтын цэгүүд түлшгүй байх тохиолдол гарна шүү дээ. Тээвэрлэлтийн хүчин чадал хүрэлцдэггүй асуудал гарна. Ер нь хүчин чадлаа дийлэхгүй тохиолдол байна, бас борлуулагч нар оройтчихлоо гээд түлшээ авдаггүй” гэх тайлбар өглөө.

Сануулахад, энэ сарын 11, 12-ны өдөр Сүхбаатар дүүрэгт 12, Чингэлтэй дүүрэгт 13, Баянгол дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 44 цэг, Хан-Уул дүүрэгт нэг цэг түлш савлах хүнгүйн улмаас түлш борлуулах боломжгүй болсон асуудал үүсч, яаралтай түлшээр хангах үүргийг хотын дарга С.Амарсайхан өгч байв.

Нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулах 400 гаруй цэг байгаа бөгөөд удахгүй дүүрэг бүрт 24 цагаар түлш борлуулах цэг байгуулахаар төлөвлөжээ. Мөн нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш авахаар заасныг компанийн зүгээс өөрчилж, энэ тоог нэмэгдүүлэхээр болсон байна. Хэдийгээр ийм боловч тог тасарсан, тээвэрлэлтийн хүчин чадал хүрэлцээгүй, шинэ жилийн баяр тэмдэглэсэн гэх мэт олон шалтгааны улмаас идэр ес эхэлж буй энэ үед түлшний хомсдол үүсгэхгүй байх учиртай.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж