"Алунгоо" цомын эзэд энэ сарын 21-нд тодорно

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

"Алунгоо" цомын эзэд энэ сарын 21-нд тодорно

"Алунгоо" цомын эзэд энэ сарын 21-нд тодорно

Оны_шилдэг_эмэгтэй_шалгаруулах "Алунгоо_2019" ёслолын арга хэмжээ болно.

МЭХ жил бүр салбар салбарын оны шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулж, Алунгоо цом олгодог билээ. Энэ жилийн тухайд "Архигүй баярын ширээ" уриатайгаар энэ сарын 21-нд УДЭТ-ын тайзнаа зохион байгуулах гэж байна. Баяр ёслолыг заавал АРХИТАЙ ширээний ард сууж, наргиж тэмдэглэх бус шинэлэг байдлаар тэмдэглэж, баярлаж сурцгаая хэмээн нийгэмд уриалж байгаа юм.

"Алунгоо-2019" ёслолын арга хэмжээний төгсгөлд МЭХ-ны анхны даргаар ажиллаж байсан их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламын амьдрал, намтараас сэдэвлэсэн "Жаргаагүй нар" түүхэн жүжгийг тоглуулах юм.

Алунгоо цомын эзэн шалгаруулах гол зорилго нь гэр бүл, өрх бүрт ёс суртахууны “МОНГОЛ ДАРХЛАА”-г бий болгоход “АЛУНГОО” шагналтнаар дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйлсийг дэмжин сурталчлах, улмаар охид, эмэгтэйчүүдэд улс төр, эдийн засаг, нийгмийн эрх тэгш боломж олговол дэлхий даяар тунхагласан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад бодитой түлхэц болно гэдгийг нийгэмд таниулах юм.

Оны эмэгтэй шалгаруулах номинацийн төрөл:

  • Оны малчин эмэгтэй
  • Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын оны эмэгтэй
  • Боловсролын салбарын оны эмэгтэй /Бага, дунд/
  • Эрүүл мэндийн салбарын оны эмэгтэй
  • Шинжлэх ухаан, инновацийн салбарын оны эмэггэй
  • Соёл, урлагийн салбарын оны эмэгтэй
  • Спортын салбарын оны эмэгтэй
  • Иргэний нийгэм, хүмүүнлэгийн байгууллагын оны эмэгтэй
  • Бизнес эрхлэгч оны эмэгтэй /худалдаа үйлчилгээ, нийтийн аж ахуй/
  • Банк санхүүгийн салбарын оны эмэгтэй
  • Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын оны эмэгтэй
  • Хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарын оны эмэгтэй
  • Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын оны эмэгтэй
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж