АНУ-ын Калифорниа мужийн Фресно Йосемитийн олон улсын нисэх онгоцны буудал дээрээс 17 настай охиныг Лхагва гариг /2019.12.18/-т баривчилжээ. Түүнийг онгоц хулгайлсан, осолдуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Охин Лхагва гаригийн өглөөний 7.30 цагийн орчимд нисэх онгоцны буудлын засварын байгууламжийн хашаан дээгүүр даван орж ирээд “King Air 200” онгоцонд орж ирээд нэг хөдөлгүүрийг ажиллуулснаар онгоц хөдөлж, улмаар онгоцны буудлын ойролцоох барилгыг мөргөн зогсчээ.
Хэн нэгэн бэртэж гэмтээгүй ч онгоцонд их хэмжээний гэмтэл үүссэн гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Цагдаа нарыг онгоц руу нэвтрэн ороход охин нисгэгчийн суудал дээр суучихсан, нисгэгчийн чихэвчийг зүүчихсэн байсан бөгөөд түүнийг баривчлахад маш их эсэргүүцэл үзүүлж байсан аж.
Энэ тохиолдолд терроризмтай тэмцэх хуулийн дагуу хариуцлага тооцдог ч өсвөр насны охины үйлдэл нь хараахан терроризмын шинж чанартай биш гэж албаны хүн мэдээлжээ.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ