УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр хуралдсангүй. Хуралдаагүй шалтгааныг ирц хангалтгүй байсантай холбож байна.
Тус эвслийн бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдахад мөн ирц сайнгүй байсан. Тэр үеэр бүлгийн дарга Н.Батцэрэг бүлгийн даргыг шинээр сонгох шаардлага бий. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн даваа гаригт хэлэлцэнэ гэсэн ч ирц хангалтгүй байснаас хойшилжээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр бол УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва удирдах бололтой. МАХН-ын зүгээс бүлгийн даргаа намаасаа сонгоно гэж үзэж буй юм байна. Ийм өөрчлөлт хийх болсон нь эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар томилогдсон. Мөн эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ Барилга хот байгуулалтын сайдаар томилогдсон тул дэд даргыг ч шинээр сонгох аж. Харин энэ тохиолдолд МҮАН-аас эвслийн бүлгийн дэд даргыг сонгоно. Гэвч Г.Уянга гишүүн МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд даргын албанд очих уу гэдэг бас эргэлзээтэй байгаа юм.
Г.ДАРЬ