АНУ-ын Техас мужид амьдардаг долоон настай хүүгийн өвлийн өвөө буюу Санта Клауст бичсэн захидал олон хүний анхаарлыг татжээ. Жэйкоб Блэйк хүү гэр бүлийн хүчирхийллийн улмаас ээжтэйгээ хамт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын түр байранд амьдарч байгаа бөгөөд хүү Сантагаас өөрт хэрэгтэй зүйлс, мөн мөнгөөр худалдаж авахааргүй нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүссэн байв.
Сантад бичсэн захидалдаа ном, толь бичиг, луужин, цаг бэлгэнд авахыг хүссэн хүүгийн хамгийн том хүсэлт бол “Маш сайн аав” илгээж өгөөч гэсэн гуйлт байлаа.
Ээж нь хэд хоногийн өмнө үүргэвчнээсээ гараар бичсэн захиа олсон бөгөөд Техастын Форт Уорт дахь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын түр байр болох “SafeHaven”-ийн ажилтнуудад хүүгийнхээ захидлыг үзүүлснээр тус байгууллага хүүгийн захидлыг олон нийтэд дэлгэжээ. Гэхдээ ээж, хүү хоёрын аюулгүй байдлын үүднээс хүүгийн нэрийг нууцалж, Жэйкоб Блэйк хэмээн өөрчилсөн байна.
Хүүгийн захидалд:
Хүндэт Санта,
Аав дахиад галзуу хүн шиг аашилж эхэлсэн учраас бид гэрээсээ явах хэрэгтэй болсон. Ээж бид хоёр гэрийн бүх ажлыг хийх ёстой. Харин аав хүссэн бүхнээ авдаг. Ээж минь тэр үед надад хоёулаа гэрээсээ явах цаг болжээ. Ээж нь илүү аюулгүй газар аваачих болно гэж хэлсэн. Би одоо ч айж байна. Би бусад хүүхдүүдэд энэ тухай ярихыг хүсдэггүй. Та энэ Зул сарын баяраар яг ирнэ биз дээ? Энд надад хэрэгтэй зүйлсээс нэг нь ч алга. Надад цуврал ном, толь бичиг, луужин, цаг авчирч өгөөч. Бас надад маш сайн аав илгээгээч. Та миний хүсэлтийг биелүүлж чадах уу?
Хүндэтгэсэн, Блэйк хэмээжээ.
Хүүгийн өр өвтгөм энэ захидлыг уншсан цахим сүлжээ хэрэглэгчид түүний хүслийн жагсаалтад байгаа зүйлсийг авч өгөхийг хүссэн бол зарим нь хүүтэй яг ижил нөхцөл байдалд орж байсан тухайгаа хуваалцсан байна.
АНУ-д нэг минутад дунджаар 20 орчим хүн бие махбодын хүчирхийлэлд өртөж байдаг бол энэ тоо жилд 10 орчим болдог аж.
Лхагва гаригийн орой /2019.12.18/ гэхэд хоргодох байранд 74 хүүхэд, 45 эмэгтэй байрлаж байв. Энэ төвийн хамгийн ихдээ 164 хүн хүлээн авах хүчин чадалтай. Тус төвөөр үйлчлүүлэгчид дунджаар 8-10 долоо хоног болоод гэр рүүгээ, эсвэл хамаатан садныхан руугаа буцдаг байна.
Эх сурвалж: CNN