М.Энхболд уулзалтынхаа эхэнд “Одоогоос сар гаруй өмнө БНХАУ-ийн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао айлчлал хийсэн. Өндөр дээд хэмжээний үеээр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохоор Монголын талын ажлын хэсэг хүчин чармайлт гарган ажиллаж байгаа” гэв.
Монгол улсад гаднаас орж буй контейнеруудын 90 орчим хувь нь Тяньжиний боомтоор дамжин орж ирдэг байна. Өөрөөр хэлбэл Тяньжин бол хамгийн ойрхон далайн гарц учир өндөр ач холбогдолтой аж.
Монголын Засгийн газрынн шийдвэрээр Тяньжин хотод Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар байгуулж байгаа нь Монголын бизнес эрхлэгчдэд ихээхэн үр өгөөжөө өгөх юм. Түүнчлэн Тянжьжинд чөлөөт бүсийн газар нутаг дээр Монгол Улс газар эзэмших, зэрэг дээр Засгийн газар шийдвэр гаргасан аж.
Б.Энхмандах