Оросын тагнуулын байрны гадна буудалцаан болжээ | News.MN

Оросын тагнуулын байрны гадна буудалцаан болжээ

Оросын тагнуулын байрны гадна буудалцаан болжээ

Оросын тагнуулын байрны гадна буудалцаан болжээ

Автомат буугаар зэвсэглэсэн этгээд Москва хотноо байрлах Холбооны аюулгүй байдлын алба /FSB/ буюу тагнуулын газрын төв байранд нэвтрэхийг оролдон гал нээжээ. Өчигдөр /2019.12.19/ болсон энэ хэргийн улмаас FSB-ийн нэг албан хаагч амиа алдаж, таван хүн шархадсан байна. Шархадсан албан хаагчдын хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Аюулгүйн албаныхан байрыг бүсэлж, ойр орчмын хүмүүсийг хамгаалалтад авсан байна. Оройн 18:00 цагийн орчимд болсон уг буудалцаан Ерөнхийлөгч Владимир Путины шууд нэвтрүүлэг дууссанаас нэг цаг орчмын дараа болжээ. Владимир Путин жил бүр иргэдтэйгээ шууд нэвтрүүлгээр уулзаж, санал бодлыг нь сонсдог бөгөөд хэвлэлийн хурал дөрвөн цаг орчим үргэлжилсэн байна. Мөн энэ өдөр FSB-ийн баярын өдөр байжээ.

Зарим эх сурвалжууд анх гэмт этгээдүүд гурвуулаа байсан, эхний хоёр нь FSB-ийн нэвтрэх хэсэгт амиа алдсан бол гурав дахь этгээд цагдаа нараас зугтаан, хажуугийн байр руу гүйж байхдаа буудуулсан гэж мэдээлсэн. Гэвч FSB-ийн зүгээс энэ мэдээллийг няцаасан байна. Мөн хэрэг явдлыг нүдээр харсан гэрчүүд түргэн тусламжийн таван машин ирээд явсан гэдгийг ч баталжээ.

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-12-20 202.9.46.214

Putin ooroo t*******t bogood daranguilagch gedeg aldartai bolood olon jil bolj baina..chechenuudeer irgedee daramluuldag..boris nemcoviig zahialgaar buuduulaa bizdeee..teheer bid oros ah manai PUTIN gej tenegteh hereg baina uu..manaihiig tomor zam erchim hucheer erhendee bailgaj hogjuulehgui baih sanaatai

Avatar

Зочин 2019-12-20 49.0.212.45

Хэзээ билээ дээ, нөгөө шалдан орос хүүхнүүд Путиныг огцор гээд жагсдаг шиг юм болох нь

Avatar

ХЭХЭ 2019-12-20 59.153.115.75

ГОЁ ГОЁ

Avatar

ХЭХЭ 2019-12-20 59.153.115.75

болж болж КГБ БОЛ ОРОСЫН БОЛООД ОЛОН ОРНЫ ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ҮЙ ОЛНООР НЬ ХЯДСАН ГАЗАР БҮГД ТАМРУУГАА ТОНИЛБОЛ ТААРНА

Avatar

Зочин 2019-12-20 37.120.154.6

Өөрсдөө сирид өчнөөн гэмгүй иргэдийг бөмбөгдөж устгаж буй

Avatar

Зочин 2019-12-20 202.126.89.16

Чадаж байгаа юманд арга алга гэдэг Америк дүрмээр явж буй.

Avatar

Зочин 2019-12-20 122.201.21.191

ОРОСЫН ТАГНУУЛЫНХАН НАЙРУУЛСАН ХҮНИЙ АМИАР ЗОЛИОСОЛСОН ЭЭЛЖИТ ЖҮЖИГ !!!

Avatar

Зочин 2019-12-20 180.149.96.90

Муу л байна даа. Оросууд Лубенкадаа халдлага хийлгээд.

Avatar

зочин 2019-12-20 182.160.35.194

ЛИБЕРАЛ АРДЧИЛАГЧИДАА, ТА НАР ТЕРРОРИЗМЫН ЭСРЭГ ПУТИН ШИГ ЗОГСОЖ ЧАДАХ УУ, ЭСВЭЛ ТА НАРЫН АМНААС ХҮНИЙ ЭРХЭЭС ӨӨР ҮГ ГАРАХАА БАЙСАН УУ

Avatar

Зочин 2019-12-20 139.5.216.106

Чиний орос ах нар чинь Mонголчуудад яаж хандаж байгааг мэдэх үү

Avatar

Зочин 2019-12-20 202.131.235.238

Үхсэн Монголчууд өөрсдөө ямар арчаагүй байгаа билээ

Avatar

kk 2019-12-20 182.160.34.17

bid yamar ch shashnii asuudal bhgui jihad netu orosod aluulsan olon lalin shashintan bnuu bn ted duusahgui tegeel boloo

Avatar

Зочин 2019-12-20 37.120.154.6

За х** чи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж