АНУ-ын ажилгүйдэл 5,1 хувь хүрэв
АНУ-д ажлын байрны тоо есдүгээр сард 142 мянгаар нэмэгдлээ гэж тус орны Хөдөлмөрийн яам мэдээлэв.
Bloomberg агентлагийн асуултад эдийн засагчид 201 мянгаар ажлын байр нэмэгдэнэ гэж хариулжээ. Ажлын байрны наймдугаар сарын үзүүлэлтийг эргэн харахад ажлын байр173 мянгаас 136 мянга хүртэл буужээ. Ажилгүйдлийн төвшин есдүгээр сард 5,1 хувьтай байв. Цагийн дундаж хөлсний хэмжээ есдүгээр сард нэмэгдээгүй байна. Тэр нь наймдугаар сард 0,4 хувиар нэмэгдсэн байлаа. Эдгээр мэдээний дараа долларын ханш евро мөнгөтэй харьцуулахад буултаа үргэлжлүүлжээ.
Герман жилийн эцэс гэхэд 1,5 сая дүрвэгсдийг хүлээж байна
Фото: Kai Pfaffenbach / Reuters
Германы эрх баригчид жилийн эцэс гэхэд тус оронд 1,5 сая дүрвэгсэд ирнэ гэсэн хүлээлттэй байна. Энэ тухай Германы Bild өнөөдөр мэдээлэв. “Цагаачлалын дарамт улам нэмэгдэх болно. Бид 7-10 мянган дүрвэгсэд хилээр орж ирнэ гэсэн хүлээттэй байна” гэж Bild илтгэлээс иш татжээ. Тэр нь орон нутгийн засаг захиргаанд том дарамт гарна гэж тэнд тэмдэглэжээ.
Мөн нэгэнт орж ирсэн хүмүүс ах дүү, хамаатан саднаа оруулж ирнэ гэж Берлин болгоомжилж байгаа гэнэ. Ойрхи Дорнодод гэр бүл өнөр өтгөн байдаг учраас одоо ирсэн нэг дүрвэгчдөд 4-8 хүн нэмэгдэн эрт орой хэзээ нэгэн цагт Германд орж ирнэ гэсэн тооцоотой байна.
Трампын зөвлөх Хилларийн тухай ном бичжээ
Хиллари, Билл Клинтон.
Фото: Nancy Kaszerman / Zuma / Global Look
АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампын зөвлөх Рожер Стоун Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны хувийн амьдралын тухай ном бичлээ гэж The New York Post сонин мэдээлэв.
"The Clintons’ War On Women» ("Эмэгтэйчүүдийн эсрэг Клинтоныхоны дайн») нэртэй номондоо нөхрийнхөө байнгын араар тавилттай тулгарч байсан Хиллари Клинтон олон жилийн турш түүнийг зоддог байсан гэж Стоун бичсэн байна. Хиллари нөхрийгөө хатуу эд зүйлээр зодож, нүүрийг нь урдаг байсан гэнэ. Тухайлбал, 1993 онд Хиллари нас барж байгаа эцэг дээрээ очихоор Арканзас муж руу явахад Билл Цагаан ордонд Барбра Стрейзандыг урин наргижээ. Хиллари түүнийг нь мэдээд нөхрийнхөө хүзүүг урсан гэж Стоун номондоо өгүүлсэн байлаа.
Оросын сөнөөгч Туркийн агаарын хилийг зөрчив
Фото: Clemens Bilan / Reuters
Туркт суугаа ОХУ-ын Элчин сайдыг тус орны Гадаад яаманд дуудан Сирид ажиллагаа явуулж байгаа Оросын сөнөөгч онгоц агаарын хилийг зөрчсөнд нь эсэргүүцэл илэрхийлэв. Энэ хэрэг аравдугаар сарын 3-нд гарсан ба тэр районд эрүүлийн нислэг хийж байсан Туркийн хоёр сөнөгч уг онгоцыг угтан ниссэний дараа тэр Туркийн агаарын орон зайг орхижээ. Туркийн Гадаад хэргийн сайд Феридун Синирлиоглу Оросын сайд Сергей Лавровт утасдан хэргийн талаар дуулгасан байна.
Хятадад химийн үйлдвэр дэлбэрэв
AP Photo/ Ng Han Guan
Хятадын зүүн хэсгийн Жэзян мужийн нэгэн химийн үйлдвэрт өнөөдөр дэлбэрэлт гарсны улмаас долоон ажилтан шархадсан байна. CCTV телевиз мэдээлснээр дэлбэрэлт өглөөний 10 цагийн орчим гарсан ба гол шалтгаан нь нитрохлорбензол бодисны химийн урвал байжээ.
Мэдээлснээр, дэлбэрэлт гарсан үйлдвэрийн ойролцоо 50 тонн орчим хлорат натрия зэргийн гал амархан өртөмтгий бодис хадгалагдаж байгаа гэнэ. Далан гал сөнөөгч галтай тэмцэж байна. Үйлдвэрийн долоон ажилтан дэлбэрэлтэд хэлмэгдэн эмнэлэгт хүргэгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР