Үнэгүй бяслаг хавханд байдаг буюу сүлжээний бизнес | News.MN

Үнэгүй бяслаг хавханд байдаг буюу сүлжээний бизнес

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

Үнэгүй бяслаг хавханд байдаг буюу сүлжээний бизнес

Үнэгүй бяслаг хавханд байдаг буюу сүлжээний бизнес

Монголчууд аливаа зүйлд итгэмтгий болохыг могойн чуулганы зурган дор “Аз аз, бурзай бурзай” гэж бичсэн сэтгэгдлээс харж болно. Итгэмтгий байх муу биш л дээ. Гэхдээ монголчуудын энэ занд “тоглолт” хийж, ашиг олохоор олон улсын сүлжээний бизнес эрхлэгчид Монгол Улсыг овоо хараандаа “онилох” болсон. Пирамид залилангийн улмаас хохирсон иргэдийн тоо сүүлийн арван жилийн хугацаанд 8-9 дахин нэмэгджээ.

Тодруулбал, 2008 онд 6000 орчим байсан хохирогчдын тоо 2012 онд 10000, 2017 онд 25000, 2018 оны эхний таван сарын байдлаар бүр 50000 болж огцом өссөн тухай ноцтой баримтыг хуулийн мэргэжилтнүүд дэлгэлээ. Хохирлын хэмжээ нь арван жилийн өмнө хоёр тэрбум төгрөг байсан бол 2012 онд зургаан тэрбум, 2017 онд 22 тэрбум, 2018 оны дээрх хугацаанд 57 тэрбум төгрөгт хүрчээ.

"ЖИ ТАЙМ" СҮЛЖЭЭНИЙ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Монгол Улсад хамгийн их дуулиан тарьж байсан сүлжээний бизнес бол “Жи тайм” юм. Энэ луйврын хэрэгт М.Марат гэх Казакстаны иргэн холбогдон шалгагдаж буй. Түүнд залилуулж мөнгө өгсөн иргэд өнөө ч хохирлоо барагдуулж чадахгүй, зарим нь бүр хамсаатан болох нь холгүй болсон.

“Жи тайм” сүлжээний хэргийг прокурорт шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, 11 мянга гаруй иргэнд 26 тэрбум төгрөгийн хохирол учруулсан уг хэргийг Мөрдөн байцаах алба шалгаж дууссан байна. Уг хэрэгт, Монгол Улсын нэг иргэн, Казахстан улсын иргэн М.Маратыг холбогдуулан шалгаж байв.

М.Марат нь мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан учир Интерполын чиглэлд болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд руу хүсэлт гарган шалгуулж буй ч одоогоор үр дүнд хүрээгүй байгаа аж.

Энэ хэрэгтэй холбоотойгоор 6.9 тэрбум төгрөг, 400 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гурван тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжилжээ. Дээрх битүүмжилсэн эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх талаар дүүргийн шүүх, улсын Дээд шүүх, нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурорт санал хүргүүлжээ.

STAMFORD: 7000 ГАРУЙ ИРГЭН 100 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОХИРСОН

2018 оны наймдугаар сард  Ирландын Дублин хотоос гаралтай “Stamford” гэх сүлжээний бизнес дэлгэрч, 7000 гаруй иргэн 100 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон. Тус луйвар нь Монгол Улсад  2018 оны гуравдугаар сард “Stamford” хөрөнгө оруулалтын компани гэх нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.Тэд Казакстан улсаар дамжин Оросоос манай улсад орж ирсэн байна. Уг компани нь 2016 оны сүүлчээр байгуулагдсан ба Ирландын хөрөнгө оруулалтын компаниудын жагсаалтад бүртгэлтэй гэдэг байжээ.  

Холбогдох албаныхан Ирландын төв банкнаас “Stamford” нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад тус компанийн санхүүгийн бүртгэл олдоогүй бөгөөд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогджээ. Цагдаагийн газарт өгсөн иргэдийн мэдээллээр интернэт дэх “Forex” арилжаатай ижил төрлийн зарчмаар мөнгө олдог, жилийн хугацаанд гэрээ байгуулж, долоо хоног бүрийн Бямба гаригт ногдол ашгаа авна гэж сэнхрүүлдэг байсан аж. ОХУ-ын хоёр иргэнийг уг хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм.

“Stamford” сүлжээний бизнесийн улмаас хохирсон иргэдийн нэг болох Ж.Нэргүй “Эхэндээ хөрөнгө оруулалтын компани нэрийдлээр орж ирсэн. Оруулсан хөрөнгө оруулалтаасаа долоо хоног бүр ногдол ашиг хүртдэг байсан. Өвлийн турш ашигтай ажиллаж, хавар бидний дунд 20 хувийн урамшуулал зарласан юм. Тэр үед хүмүүс хуйларч, байгаа бүхнээ шавхаж, хөрөнгө оруулсан. Жишээлбэл, 2000 ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд 2600 ам.доллар болж өсөх байсан юм. Дараа нь 2018 оны дөрөвдүгээр сард хүмүүс хөрөнгө оруулалтаа хийсний дараа сайт ажиллахаа больсон. Шалтгааныг нь тодруулахад бидэнд "Засвартай байна" гэж холбогдох хүмүүс нь тайлбарласан. Удалгүй сайт ажиллаж, бидний ногдол ашиг ихэссэн ч тэр мөнгийг хөрвүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн” гэсэн мэдээлэл өгч байв.

ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХАВХАНД Л БАЙДАГ

Сүлжээний бизнес гэдгийг мэдсээр байж мөнгөө өгдөг. Үүгээр зогсохгүй найз нөхөд, хамаатан саднаа буруу зүйлд уруу татаж, давхар хохироодог асуудал түгээмэл байгаа аж. Үүнтэй ч хуулийн байгууллагынхан тэмцээгүй биш тэмцэж буй. Зарим сүлжээний бизнес гадаадын улс орноос орж ирдэг ч манай иргэд бас нэгнээ луйвардах нь элбэг.

Амар хялбар аргаар мөнгөө олох гэсэн арга хэрэгслийн хохирогчид нутаг нэгтнүүд нь байх. Тиймээс өөрсдийн санаатай болон санамсаргүй, ямар ч бодлогогүй үйлдлээс сүлжээний бизнест хамаг хөрөнгөө алдчихаад, олон нийтэд хохирогч хэмээн өөрсдийгөө зарлаж суухаа больцгоох хэрэгтэй. Угаас үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг. Хавханд биш өгөөшинд хамаг анхаарлаа хандуулж хулхидуулчхаад төр, засгийн арчаагүйнх хэмээн чарлаад явах шаардлагагүй. 

“НАРНЫ ХҮҮ САРНЫ ОХИН" ХХК-ИЙН  ЗАХИРАЛ Д.ГҮРСОРОНЗЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

Сүүлийн жилүүдэд дан ганц сүлжээний бизнес ч гэлтгүй өөр бусад залилангууд гарсаар байгаа юм. Тухайлбал, “Нарны хүү Сарны охин" ХХК-ийн  захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авчээ. Гэсэн хэдий ч орон сууц одоог хүртэл баригдахгүй явсаар, 300 гаруй иргэнээс дөрвөн тэрбум гаруй төгрөг залилж авсан байна. Таван хувийн хүүтэй зээлээр байр захиалаад, урьдчилгаа төлбөрөө хийсэн ч тогтсон хугацаандаа байрандаа орж чадахгүй байгаа иргэд амиа хорлохыг  завдсан тохиолдол ч өмнө нь гарсан удаатай. Тус компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татаж, цагдан хориод байгаа юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sudlaach i 2019-12-20 202.9.46.214

Narnii huu sarnii ohin..zoriud diromjilj basaj iim ner ogch baigaa um..cairsan garuud gej enedee..nogoo malnuud ny ch arail denduu teneg..ter yah ve tagnuul cagdaa mergejliin hyanalt canhuugiin zohicuulah horoo ene teriid uureg bolgoh heregtei

Avatar

ЗОЧИН 2019-12-20 103.10.23.6

AMWAY ГЭЖ ӨНДӨР ҮНЭТЭЙ МӨРТЛӨӨ ҮНЭДЭЭ ДҮЙСЭН ЧАНАРГҮЙ СҮЛЖЭЭ БАЙНА. ХҮМҮҮС ХУУРТААД Л БИЕ БИЕНЭЭ ХУУРААД Л ХОХИРООД БАЙХ ЮМ ДАА.

Avatar

ZochМонгол 2019-12-20 192.82.73.70

МОНГОЛ СӨНӨЖ Б.НА. СҮЛЖЭЭ, ХАР ТАМХИ. ЯНХАНДАЛТ, БЭЛГИЙН ЗАМИЙН ӨВЧИН !!!! ТӨР ЗАСАГ ХУУЛ ХЯНАЛТ НЬ ТООДДОГГҮЙ.

Avatar

Herbalife gej balai suljee bainaa 2019-12-20 66.181.187.15

Ene Herbalife gej balai suljee bainaa. Manai egch 7 jil hiigeed uuruu hoosrood zogsohgui, ger buliin bid naraas hudlaa unen yarij mungu salgaj avaad ter har suljee nuhendee avaachij hiigeed yostoi bidniig stressduulj bainaa. Orson huniig buur tarhiig ni erguulchdeg, zan aashiig ni ers huvirgadag yum baina, yum l yarival suljeegee magtsan, suljeend ni elseh hun haisan, mungu yaj olhuu (butsaaj tuluh chadvaraa ch tootsoogui) gesen hun l baihiim. Yaltai bilee.

Avatar

би 2019-12-20 103.9.90.98

Асуудлын гол нь ИЙМ МЭДЭЭЖИЙН ЮМАНД ИТГЭДЭГ хүн байгаад байгаа нь асуудалтай. Бас ийм юмыг өнгөрсөн хойно шалгаж ухаардаг нь бас асуудал. Гадна, дотнын залилагч нар тухлан суудаг оффистой, " надад мөнгөө залилуулах хүн хүрээд ир" гээд бүхий л мэдээллийн хэрэгслэлээр зарлаад ,аваад, баяжаад дуусахад нь шалагаж сууна гэж байх уу

Avatar

Зочин 2019-12-20 124.158.109.232

Энэ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг мэргэжлийн хяналт болон цагдаа тагнуул нь урьдчилан шалгуулж болдоггүй юм уу. Яг одоогийн байдлаар m.international гэдэг компани тэнгисийн хойд талын оранж төвийн 4 давхарт хүмүүсийг мунхруулаад л байж байна. Удахгүй бөөн хохирогчид нэмэгдэх байх даа

Avatar

Зочин 2019-12-20 139.5.216.209

Хохь нь. Яах гэж тийм илэрхий луйварт хууртаж байдаг юм бэ.

Avatar

Зочин 2019-12-20 64.119.27.241

Hahaha. narnii huu sarnii ohin baihdaa yahavdee. yu bodoj ch companydaa iim ner ugdug yum nuguuduul n ch yu bodoj iim nertei companid itgedeg bainaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж