УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийг хуулийг баталж, уг хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Тэгвэл дахин ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл багагүй маргаан дагуулаад байна. Тодруулбал, өмнөх хуулийн төслийг өнгийг өөрчилсөн төдий, ахиад л авлига, албан тушаалтан, залилангийг хэргийг өршөөхөөр тусгасан нэмэлт өөрчлөлтийг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн. Уг хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ-аар хэлэлцэх ёстой байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Энэ талаар иргэдийн байр суурийг хүргэж байна.
Бэлтгэсэн Т.ДАВААНЯМ, Ц.АРИУНБОЛД