Өмнөд Солонгосын агаарын тээврийн хамгийн том компани “Korean Air” ослын хаалганы дэргэдэх суудалд нэмэлт төлбөр авдаг болох гэж байгаагаа зарласан байна. Бусад бүх авиа компаниуд энэ жишгээр ажилладаг бөгөөд “Korean Air”-ийн хувьд авиа компаниудын өрсөлдөөн нэмэгдэж буй энэ үед орлогоо нэмэгдүүлж, алдагдлаа бууруулах зорилгоор уг шийдвэрийг гаргаснаа тайлбарлажээ.
Эдгээр суудал нь бусад суудалтай харьцуулбал илүү уужуу, зай ихтэй байдаг нь зорчигчдод тав тухтай байдаг учир зорчигчид ослын хаалганы дэргэд суудал олж авахын тулд авахыг илүүд үздэг.
Анх 2014 онд “Jeju Air” компани ийм горимд шилжсэн бөгөөд улмаар “Jin Air”, “Tway Air”, “Eastar Jet”, “Air Busan”, “Air Seoul” зэрэг компаниуд нислэгийн зайнаас хамааран нэг суудлаас 5,000-30 мянган воны нэмэлт төлбөр авах болжээ. Харин “Asiana Airlines”-ийн хувьд өнгөрсөн оны нэгдүгээр сарааас 30,000-150,000 воны нэмэлт төлбөрийг авах болсон байна.
“Korean Air”-ийн шинэ журам ирэх оны хоёрдугаар сараас мөрдөгдөж эхлэх ба үнийн хувьд “Asiana Airlines”-ынхтай ойролцоо байх магадлалтай гэнэ.
Эх сурвалж: Korea Times
Холбоотой мэдээ