Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд алт олборлолтыг нэмэгдүүлэх бодлого баримталж, олборлогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд удаж байгаа юм. Засгийн газар 256 тэрбум төгрөг хүртэлх зээлийг алт олборлогчдод олгохоор шийдвэрлэсэн ч санхүүжилтийн асуудлаас болоод шийгдэгдэж чадалгүй багагүй хугацаа өнгөрсөн. Учир нь Хөгжлийн банкнаас алтныханд өгөх 256 тэрбумыг шийдэж чадахгүй удаасан гэх мэдээлэл байна. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Уул уурхайн яам, Сангийн яам, Монголбанк хамтран “Алтны санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурцгаажээ. Одоо харилцан зөвшилцөж, гэрээ байгуулах арга хэмжээ явагдаж байгаа юм байна. Гэрээ байгуулсны дараа алтныханднэг жилийн хугацаатай, есөн хувийн хүүтэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох аж.
О.САР