Такуми Минамино Ливерпултэй нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

Такуми Минамино Ливерпултэй нэгдлээ

Такуми Минамино Ливерпултэй нэгдлээ

Хөлбөмбөгийн өвлийн солилцоо наймааны цонх өнөөдөр /2019.12.19/албан бусаар эхэлж байна. Английн Ливерпул өөрсдийн цахим хуудсандаа Австрийн Салзбург багаас өдгөө 24 настай Япон жигүүрийн тоглогч Такуми Минаминог 7,25 сая еврогоор авч буйгаа зарлалаа. Ливерпул клуб Япон тоглогчтой 4,5 жилийн гэрээг үзэглэж, 18 дугаарыг зүүлгэнэ. Такуми Минамино Салзбург багийн бүрэлдэхүүнд 2015 оноос хойш тоглож 136 тоглолтод 42 гоол оруулсан билээ. Тэрбээр энэ жилийн УЕФА Аваргуудын лигийн хоёрдугаар тойрогт Ливерпул багийн эсрэг гоол хийж байсан билээ.

Английн Примьер лигт түүнээс гадна Сон Хю Мин, Маяа Ёшида, Ки Сун Ён зэрэг Ази тоглогчид тоглож байна. Харин Ливерпул клубын түүхэнд анх удаа Ази тоглогч ийнхүү тоглох гэж байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж