Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу Монголбанкнаас дараах байгууллагууд холбогдох зөвшөөрлийг авсан:
- Төлбөрийн карт гаргах, хүлээн авах зөвшөөрлийг 13 банк,
- Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх зөвшөөрлийг Хас банк,
- Төлбөрийн карт хүлээн авах зөвшөөрлийг Хай пэймэнт солюшнс ХХК,
- Төлбөрийн картын процессорын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Гурван зуун жар файнанс ББСБ ХХК, Худалдаа хөгжлийн банк, Дата бэйнк ХХК, ККТТ ХХК,
- Цахим мөнгө гаргах зөвшөөрлийг Мобифинанс ББСБ ХХК,
- Картын клирингийн систем ажиллуулах зөвшөөрлийг Худалдаа хөгжлийн банк (гишүүдийн хооронд).
Сүүлийн үед чат, хэтэвч нэрийн дор ЛэндМН ББСБ ХХК, Мост финтек ХХК, М чат ХХК, Мэмэ чат ХХК зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж, харилцагчаас мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэх, банкны данс биш виртуал данс гэсэн ташаа тайлбар хийж иргэд, харилцагчид данс нээж мөнгө байршуулах, бараа үйлчилгээний төлбөр төлөх, харилцагч хооронд мөнгө шилжүүлэх, картын мэдээлэл цуглуулах, хадгалах зэргээр төлбөрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгааг анхаарна уу.
Монголбанкнаас зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн мэдээллийг www.mongolbank.mn цахим хуудсаны Төлбөрийн систем цэсэнд байршуулан тогтмол шинэчилж, олон нийтийг мэдээллээр ханган ажиллаж байна.
Зөвшөөрлийг энд дарж харна уу.