Голомт банк RE/MAX Mongolia байгууллагын агентуудад зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

Голомт банк RE/MAX Mongolia байгууллагын агентуудад зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сургалт зохион байгууллаа

Голомт банк 2020 онд иргэдэд Үл хөдлөх хөрөнгийн зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд Homeland орон сууцны төвтэй хамтран Монголдоо үл хөдлөх хөрөнгийн зуучлалаар тэргүүлэгч RE/MAX Mongolia байгууллагын 55 агентад сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Үл хөдлөх хөрөнгийн 360 үнэлгээ, ҮХХ-ийн бүтээгдэхүүн үйлчилгээ, Homeland орон сууцны төвийн танилцуулга болон хамтран ажиллах гэрээтэй төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

Агентуудад зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, түүнийг түгээх суваг, үл хөдлөх хөрөнгийн өрсөлдөх чадвар, ирээдүйн үнэ цэнээ алдахгүй байх чадамжийг тодорхойлогч үзүүлэлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэснээрээ ихээхэн ач холбогдолтой боллоо.

Homeland Орон сууцны төв нь үл хөдлөх хөрөнгийн бүхий л чиглэлийн (орон сууц, амины орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний талбай) зээлийн бүтээгдэхүүнээр төвлөрч, шуурхай үйлчилгээ, хямд хүү, уян хатан нөхцөлийг санал болгохоос гадна зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэж ажилладаг.

Голомт банк нь одоогоор барилгын салбарын 20 гаруй байгууллагын 40 орчим үл хөдлөх хөрөнгийн төсөлтэй хамтран ажиллаж байна.

Та үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг Homeland орон сууцны төвийн вэбсайт www.luxlife.mn болон фэйсбүүк хуудсаас авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж