Хосууд салах бүрт анивчдаг гэрэл бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

Хосууд салах бүрт анивчдаг гэрэл бүтээжээ

Хосууд салах бүрт анивчдаг гэрэл бүтээжээ

Ганц бие хүмүүс хосуудыг харахаараа сэтгэлээр унах тохиолдол цөөнгүй байдаг. Харин Японы нэгэн блоггер ганц биечүүдийн сэтгэлийг засах нэгэн санаа олжээ. Санаагаа ч хэрэгжүүлж, дэлхийн хаан нэгтээ аль нэг хос салснаа цахим орчинд зарлах бүрт анивчдаг гэрэл бүтээсэн байна.

Марина Фүживара гэх бүсгүйн энэ бүтээл хараахан худалдаанд гараагүй байгаа ч ганц бие найздаа өгөх супер бэлэг байх бололтой. Марина өөрийнхөө бүтээлийн талаар тайлбарлахдаа "Би зул сард их дургүй хүрдэг. Янз бүрийн шүтлэг, мухар сүсэг биш. Зүгээр л дургүй минь хүрдэг. Уг нь би ч гэсэн зул сар тэмдэглэмээр байдаг ч хаа сайгүй нялуураад, зул сарын болзоонд явж буй  хосуудыг харах надад аймаар байдаг. Би их ганцаардлыг мэдэрдэг" хэмээн бичжээ.

Тэр ч байтугай Фүживара танил хосууд нь хайр дурлалынхаа тухай нийтэлж, нийтэлж байгаад салахыг нь харах хоббитой гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж