Киргиз эрчүүдийн малгай ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

Киргиз эрчүүдийн малгай ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Киргиз эрчүүдийн малгай ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Киргиз үндэстэн эрчүүдийн өмсдөг эсгий малгайг НҮБ-ын соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ.

Калпак гэж нэрлэдэг хонх хэлбэрийн эсгий малгай нь дөрвөн талтай, хар эмжээртэй, дээш эргэсэн хар хүрээтэй байдаг бөгөөд тус улсын мөнх цаст оргилуудыг бэлгэддэг гэж киргизүүд тайлбарладаг.

Мөн тус улсын парламент калпакыг доромжлох, хүндэтгэлгүй харьцахыг гэмт хэрэгт тооцох хуулийн төсөл хэлэлцэж байгаа аж. 2017 онд нохойнд калпак малгай өмсүүлсэн дуулиан гарч байснаас үүдэн ийм хууль санаачилсан байна.

 

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж