MLB буюу Америкийн майжор лиг бэйсбол, спорт барааны дэлхийн томчуудын нэг Nike компанитай 10 жилийн 1 тэрбум ам.долларын гэрээ хийлээ. Ирэх 2020 оны улирлаас эхлээд MLB-ийн багуудын өмсгөл дээр Nike компаний лого тавигдаж эхэлнэ. Энэ нь тус лигийн түүхэнд анх удаа багийн нэрнээс өөр зүйл өмсгөл дээр гарч байгаа тохиолдол болж байна. MLB лиг нь Nike компаниас өмнө малгай үйлдвэрлэгч New Era компанитай гэрээ хийж байсан билээ. Энэ түүхэн гэрээнээс тус лигийн багууд жилдээ хамгийн багадаа 3 сая ам.долларын ашгийг инч логоны төлөө хүртэнэ. Энэ гэрээний тухай Nike компаний бараа бүтээгдэхүүний менежер Хал Мэлхарт “ Бид бүхэн Мэйжор лиг бейсболтой хамтран ажиллаж, дараа улирлын шинэ өмсгөлүүдийг гаргана гэдэгтээ догдолж байна” гэжээ.
Бейсбол бол дэлхий даяар 500 гаруй сая үзэгч , дэмжигчтэй томоохон спорт юм.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ