Н.Энхбаяр МАН-ынхныг “айлгасан” уу?

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр МАН-ынхныг “айлгасан” уу?

Н.Энхбаяр МАН-ынхныг “айлгасан” уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2019.12.18/ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр О.Баасанхүү, Т.Аюурсайхан нарын гишүүд  “авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдож, шүүхээс ял авсан бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх санал гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээсэн. Гэвч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр эл заалт унажээ.

Заалт унасан шалтгааныг “МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын гишүүдийн “но”-г мэдэх тул сонгуулийн үеэр дэлгүүлэхээс айсан байж болзошгүй” гэж хардах хэсэг ч байна. Харин УИХ-ын гишүүд "Үндсэн хуулийн зөрчил үүсэх тул Байнгын хорооноос дэмжлэг хүлээгээгүй" гэж тайлбарлаж буй. Хэдийгээр энэ заалт Байнгын хороон дээр унасан ч чуулганаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед “босч” магадгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас гаргасан хассан заалтыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжихгүй бол буцаж босно. Гэхдээ Цэцэд маргаан үүсч болзошгүй учраас МАН сонгуулийн хуульгүй болохгүйн тулд МАХН-ын даргын талд шийдвэр гаргах магадлал өндөр байгаа юм.

МАХН-ын дарга улстөрчдийг "нарсан"-д ч, наранд ч "базах" юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж