ТББХ: Авлига авсан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэх заалт уналаа | News.MN

ТББХ: Авлига авсан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэх заалт уналаа

ТББХ: Авлига авсан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэх заалт уналаа

ТББХ: Авлига авсан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэх заалт уналаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.12.19/ хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг төслийг өчигдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр  УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн зөрчилтэй заалтууд орж ирснийг анхааруулаад зарим заалтыг эргэж харах чиглэлийг ажлын хэсэгт өгсөн билээ. Энэ тухайгаа ч тэрбээр Байнгын хорооны хуралдаан дээр хэллээ.  Тэрбээр “Авлига, албан тушаалын хэргээр шийтгэгдсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглох тухай заалт ҮХЦ-ийн 2008 оны дүгнэлттэй зөрчилдөх эсэх, нэг хүнд чиглэгдсэн зохицуулалт болоод байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ асуудлыг судлах хэрэгтэй. Эцэст нь олон улсад маргаан дэгдээж байгаа асуудал "Ард түмний сонголтыг шүүх шийдвэрлэх" тухай. Энэ асуудлыг хянаж зохицуулахыг гишүүд чуулган дээр ярьсан” гэсэн юм.

Үүний дагуу ажлын хэсэг эцсийн хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй 11 саналыг оруулж ирж хэлэлцүүлж байна. Үүнд дунд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачилсан “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн төслийн 30.8 дахь заалтыг хасах саналыг ажлын хэсэг оруулж иржээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Монгол Улсын Эрүүгийн хуульд хуучин ялтайд тооцох хугацаа гэж байсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр тодорхой эрүүгийн хэрэгт ялгаатай хугацаатай буюу зарим хэрэгт таван жил, эсвэл 5-10 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдвэл давтан хийсэн хэмээн ял нэмэгддэг байсан. Энэ дагуу Цэцэд гомдол гаргасныг Цэц дэлхийн хаана ч ялтайд тооцох хугацаа гэж байдаггүй юм байна гээд Эрүүгийн шинэ хуульд байхгүй болсон. Хоёрдугаарт, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд гишүүн орнууд авлига албан тушаалтан хээл хахууль, мөнгө угаах, терроризмтой холбоотой хэргийг  Эрүүгийн хуулиас тусад нь авч үзээд зохицуулалтаас нь үл хамааран чангатгах ёстой гэдэг. Цэцийн дүгнэлтийг үндэслээд ялаа эдэлж дууссан бол одоо гишүүн бол гээд нэр бүхий  хүмүүсийг нэр дэвшүүлэх эрх байгаа юм уу. Үүнд АТГ ямар байр суурьтай байгаа юм бэ. Энэ бол хувьд хүнд зориулсан заалт биш. Миний ойлгож байгаагаар шүүхээс зарим хүн ял авсан ч жирийн иргэнийхээ хувьд ажиллаж амьдрах нь нээлттэй байх. Заавал УИХ-д орох шаардлагатай юм уу. Хариулт өгөөч.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч н.Даваатогтох:

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцэд Монгол Улс нэгдэн орсон. Уг конвенцэд “Авлига нь хөгжил дэвшил, шударга ёсны эсрэг гэмт хэрэг, нийгмийн тогтолцоог сулруулах ардчиллын үнэт зүйлд хохирол авчрах ноцтой гэмт хэрэг болохыг тодорхойлж хүлээн зөвшөөрсөн байдаг.  Авлигын нийгэмд маш хор хөнөөлтэй гэдгийг бид бүгд мэднэ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага, Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял эдлээгүй байх” гэж заасан байдаг. Тэгэхээр төрийн жинхэнэ албан хаагчид ийм шаардлага тавьж байхад төрийн түшээ, гишүүнээр сонгогдох гэж байгаа хүн авлига, албан тушаалын гэмт хэргээр шийтгэгдээгүй байх гэсэн байр суурьтай байна.

Ингээд гишүүд асуулт асууж дууссан тул “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн төслийн 30.8 дахь заалтыг хасах саналыг хасъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон байнгын хорооны  11 гишүүний 9 нь дэмжсэнээр хасах санал дэмжигдлээ.

Үдээс хойших чуулганы хуралдаанаар уг заалтыг хуулийн төслөөс бүр мөсөн хасах эсэхийг шийдвэрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zojin 2019-12-19 217.87.33.99

9 avilgajid bysduigaa demjisen bn. Esergyycej bn!!! Tord ylsiin toloo gesen setgeltei hyn garah Estoi. Avilga avdag hyn hyviin ashgaa bnga bodno!!!

Avatar

Зочин 2019-12-19 150.129.142.139

said Enhamgalan minii deeremduulsen nehii deelig umsun baidag. minii 250 gahai dotor yag iim tsenher dublionko baisan ymaa. odoo bi hen baisniig medlee

Avatar

Цэцэгэрдэнэ 2019-12-19 192.82.74.105

Тэтгэвэр 500мянга оны эхнээс болгохыг шааардаж бна бид нарын мөнгө эм тариандаа хүрэхгүй бна

Avatar

Дорж 2019-12-19 192.82.74.105

Тэтгэврийн мөнгийг даруй 500мянга болгохгүй бол настан хөгшчүүд бид сонгууль өгөхгүй бид нар та нарыг сонгоо биздээ ядарч туйлдаж үхлээ эмниы мөнгө ч үгүй сард 24мянган төг ихэнх өндөр настангууд авч бна зээлтэй учлраас

Avatar

иргэн 2019-12-19 66.181.188.99

“Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн төслийн 30.8 дахь заалтыг хасах саналыг хасъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон байнгын хорооны 11 гишүүний 9 нь дэмжсэнээр хасах санал дэмжигдлээ.Гэсэн байна. 30.8 дахь заалтыг хасах санал оруулсныг нь хасчихлаа гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл 30.8 дахь заалт хэвээрээ үлдсэн гэсэн үг юм бишүү.

Avatar

Зочин 2019-12-19 66.181.188.99

“Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн төслийн 30.8 дахь заалтыг хасах саналыг хасъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон байнгын хорооны 11 гишүүний 9 нь дэмжсэнээр хасах санал дэмжигдлээ.

Avatar

Зочин 2019-12-19 202.131.253.66

Н.Энхбаярыг сонгуульд оруулахгүйн тулд зориуд Баасанхүүгийн оруулж ирсэн заалт унажээ. Энхбаяр нэг санаа амраа биз. Хүний сонгогдох эрхийг ганц заалтаар хязгаарлаж болохгүй л дээ. Хүн хэлмэгдсэн байж болно (шүүх дандаа зөв шийдвэр гаргадагүй)эсвэл засарсан байж болно

Avatar

Зочин 2019-12-19 122.201.24.66

Shontam Guntam gej bishe bish. chi iim hun bisan ymuu. ene fax chin shal hudlaa baina. yu boly baigam

Avatar

Erka 2019-12-19 202.55.188.87

Ta nar uursdiiguu hamgaalaad haa hurehiin.uchuuhen bodoltoi 5 n alhamiin tsaadiig harj chadahgui.buruu shiidver chin ovoorood uul ovoo bolloo.darj diilehuu

Avatar

zochin 2019-12-19 66.181.161.84

Yuch oilgosongui . 30.8 dakhi zaaltiig khasaj bgaa yumuu esvel ene zaaltiig khasay gesen sanaliig ny khasaj bga ymuu.yul khiigeed bndaa.uursunduul taaruulaad bnuudaa.

Avatar

ИРГЭН 2019-12-19 183.81.171.2

МУУСАЙН АВЛИГАЧИН ҮХДЭЛҮҮД ЭРХ МЭДЭЛИЙН ТӨЛӨӨ ЦУСАА УРСГАЖ БАЙХ ШИВ ДЭЭ..АВЛИГАЧИН ХУЛГАЙЧДИЙГ ДАЛД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ АРД ТҮМЭН МИНЬ

Avatar

M 2019-12-19 174.234.4.225

Hulgaich luivarchid oorsdiigoo hamgaalj baina huuliar

Avatar

Зочин 2019-12-19 64.119.22.98

ner dewshih ymu tegeed

Avatar

Жагаа 2019-12-19 192.82.75.132

Миний ойлгосноор авлигын гэмт хэрэгт шийтгэгдсэн хүн УИХ-д дэвшүүлэхгүй гэж ойлголоо зөв үү хүмүүсээ.

Avatar

АРД 2019-12-19 202.9.46.207

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ АВИЛГАЛААР ДҮҮРСЭН УИХ-ЫН ГИШҮҮД БОЛОХ НЬ БАТЛАГДАЖ БАЙНА ИЙМ ТӨР БАЙХ ХЭРЭГ БАЙГАА ЮМ УУ? ИЙМ БАЙХАД МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРЧ 60 ТЭРБУМЫН АВИЛГАЛЧДЫН ТӨРӨӨС САЛАНА ГЭДЭГ ХУДЛАА. АВИЛГАЛААР ЭХЛЭЖ БАЙГАА СОНГУУЛЬ АВИЛГАЛЫН ТӨРИЙГ Л БАЙГУУЛАНА. ҮНЭХЭЭР Л АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭНЭ ГЭВЭЛ АНХНААСАА СОНГУУЛИАСАА ЭХЛЭЖ АВИЛГАЛ АВСАН ХҮНИЙГ ХАСАХ НЬ ЗӨВ ШҮҮ УИХ-Д Ч ГЭСЭН БУСАД ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГТ АВИЛГАЛ АВСАН ХЭРЭГИЙГ ШАЛГАЖ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭЛ ОНООЁ…

Avatar

yaj bgaan bol 2019-12-19 124.158.111.52

Ene zaaltiig bailgah ni zuvshdee

Avatar

Зочин 2019-12-19 122.201.21.140

Ялын тухай ярьж байгаа биз дээ.

Avatar

ХУУЛЬЧ 2019-12-19 192.82.64.190

ЭНЭ ЗААЛТ УНАСАН БОЛОХООР ОДОО Н. ЭНХБАЯРЫН БАГ МАХН СОНГУУЛЬД ОРОХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ ЭХЛЭХ БАЙХДАА ,,,,,,,,

Avatar

Иргэн 2019-12-19 66.181.189.225

Хасах нь зөв байсан юм даа

Avatar

zochin 2019-12-19 124.158.73.28

adilhan avilgachid hen ni heniigee geh ve, bas ogoo talaar balin hamartad bazuulchihsan garuud aigaa biz dee, avilgin heregt ner holbogdson l bol yun UIH-iin gishuun boloh toriin alba ruu ch oirtuulahgui baih yostoi

Avatar

Зочин 2019-12-19 203.91.115.42

Энэ заалт хэрэгжвэл МАН аас нэр дэвших хүн олдохгүй нь байна ш дээ

Avatar

Зочин 2019-12-19 66.181.179.80

Харин тийм ээ. Бүлгийн даргаасаа эхлээд

Avatar

Зочин 2019-12-19 202.9.47.12

Хэ хэ.МАН-ыхан Н.Энхбаярыг хасах гэж байж У.Хүрэлсүхийгээ хасчихаад сураагүй юм биш эргэж буцаад л сандралдаад л .

Avatar

Зочин 2019-12-19 64.119.27.103

Very true comment

Avatar

Bi 2019-12-19 64.119.27.103

Very true comment

Avatar

зочин 2019-12-19 203.91.119.42

Наадахаа тэр нам дотороо шийднэ биз дээ. Авлига авсан хүн дэвшүүлсэн нам харин сонгуульд унах байх

Avatar

ямбий 2019-12-19 66.181.189.78

УИХ ын ТУХАЙ ХУУЛИЙН 6.6.6 д ШҮҮХЭЭР ШИЙТГҮҮЛСЭН ХҮНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ ГЭЖ ЦАГААН ДЭЭР ХАРААР БИЧСЭН БАЙНА ДОО

Avatar

ZOCHIN 2019-12-19 182.160.36.176

Өө за эд нар авилгачид гэдгээ шууд хүлээн зөвшөөрчлөө шүү дээ. Дахин сонгогдоод авилгаа аваад амар жмиэр амьдрах санаатай аан

Avatar

Дорж 2019-12-19 59.153.112.163

Зөв шийджээ. Улс төрийн хэлмэгдүүлэлт давтагдах ёсгүй билээ

Avatar

Зочин 2019-12-19 202.21.109.47

Arai shiruu aaan zugeer ideeed uumara pastaa ta nar yahiin gej bn shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж