АНУ-ын Засгийн газрын агентлаг Трампын хүүг шалгана

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

АНУ-ын Засгийн газрын агентлаг Трампын хүүг шалгана

АНУ-ын Засгийн газрын агентлаг Трампын хүүг шалгана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниорын өнгөрсөн зун Монголд ирэхдээ ховордсон ан амьтны тоонд ордог аргаль агнасан асуудал маргаан дагуулаад байгаа билээ. Тус улсын эрэн сурвалжлах “ProPublica” сайт анх түүнийг зөвшөөрөл аваагүй байж ан хийсэн, харин нутаг буцах үед зөвшөөрлийг нь нөхөн гаргасан гэх асуудлыг хөндөн мэдээлсэн билээ.

Ингээд уг асуудал АНУ-ын байгаль хамгаалагчдын “Center for Biological Diversity” ТББ-ын анхаарлыг татаж, тус байгууллага Трампын хүүг шалгуулах хүсэлтээ Засгийн газрын харьяа U.S. Fish and Wildlife Service (USFWS) агентлагт өгөөд байсан юм. Энэхүү хүсэлтийн дагуу Дональд Трамп Жуниорыг шалгах үйл ажиллагааг эхлүүлсэн гэдгийг албаны хүмүүс мэдэгджээ.

USFWS байгууллагыг Трампын хүүг  аргаль агнахдаа АНУ болон Монгол Улсын хуулийг зөрчсөн эсэхийг шалгаж өгөхийг хүссэн бөгөөд 1900 оны “Lacey Act” хуулиар гадаад орны хуулийг зөрчиж, ан амьтан агнаад эд эрхтнийг нь импортолсон бол торгууль хүлээж, хорих ял сонсдог, мөн 1975 оны “Endangered Species Act” хуулийн дагуу устаж алга болохын ирмэг дээр байгаа ховор ан амьтныг зөвшөөрөлгүй агнавал шийтгэл хүлээдэг байна.

Эх сурвалж: The Hill

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж