Авто машины ачилтыг хянаж, шалгана | News.MN

Авто машины ачилтыг хянаж, шалгана

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

Авто машины ачилтыг хянаж, шалгана

Авто машины ачилтыг хянаж, шалгана

Авто машин ачилтын компанийн удирдлагуудтай өнөөдөр /2019.12.19/ нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх болон бусад албаны хүмүүс уулзжээ. Энэ үеэр нийслэлийн удирдлагууд ирэх долоо хоногт авто машин ачилтын үйл ажиллагаа явуулж буй 15 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.

“Авто машин ачилтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйлдэл хэрээс хэтэрлээ. Энэ асуудлуудыг өмнө нь албаныхан удаа дараа сануулж байсан. Мэдээж хот стандарттай байлгүй яах вэ. Гэхдээ сүүлийн үед сошиалд нийтлэгдээд буй 6763 улсын дугаартай тоёото маркийн машиныг бараг хөндлөнгөөр нь чирээд явж байсан. Энэ компанийн удирдлагад хариуцлага тооцох ёстой. Жолооч нь хууль зөрчин машинаа зогсоосон байсан ч гэсэн хөндлөнгөөр нь чирч явах үүрэг бидэнд байхгүй. Энэ чинь хүний эд хөрөнгө шүү дээ.

Мөн хоёр сарын өмнө надад “Зогсоол дээр байсан машиныг ачиж явсан” гэх гомдол ирсэн. Тэгээд энэ баримт нь байна. Би хүний ховоор яриагүй. Энэ асуудлаа яаж шийдэх юм бэ. Сүүлийн долоо хоногийн байдлаар надад таван өргөдөл гомдол ирсэн” гэдгийг Б.Отгонсүх хэлж байв.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Улаанбаатар хотод 2016 оноос хойш нийт 19 аж ахуйн нэгж зургаан дүүрэгт авто машин ачилтын үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд жилдээ нэг шалгалт хийдэг байсан бол одоо улирал тутамд нэг шалгалт хийгээд явж байгаа. Одоо бид гэрээ цуцлах асуудал байвал шууд цуцалж, үйл ажиллагааг нь цэгцэлнэ. Засаг дарга дээр хүртэл маш олон өргөдөл гомдол ирсэн байгаа.

Ачигч авто машины холбооны зүгээс өнгөрөгч дөрөвдүгээр сараас ажиллаж, бүх ачигчийн компанийн авто машиныг хувийн дугаар, баазын дугаартай болгосон. Сошиалд нийтлэгдээд буй 6238 улсын дугаартай машин Тэнгис кино театрын орчмоос ачигдаад, Гэсэр сүмийн уулзвар дээр эзэн нь ирэхээр нь машиныг нь буулгаж өгсөн байхад сошиалд цацаж, худлаа мэдээлэл нийтэлснийг Тээврийн цагдаагийн газар шалгасан. Машиныг хөндлөнгөөр ачих ямар ч боломжгүй гэдэг хариултыг өглөө. Мөн авто машин ачиж байгаа газар дээр нь шалгалт хийхийг уулзалтын үеэр албаныхан хэлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-19 202.55.188.40

Ачихаасаа өмнө жолочыг дуудна гээд байсан дуудахгүй л байгаамдаа. Утсаар нь биш юмаа гэхэд цагаан хоолойгоороо дуудаж болноодоо

Avatar

Зочин 2019-12-19 202.126.89.212

Машинаа тавих ёсгүй газар тависан л бол ач. Оркууд уйлаал биз

Avatar

зочин 2019-12-19 202.9.40.45

Ачилтын компануудын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй. Ажилгүй доод давхаргын хүмүүсээ орлоготой болгох, хот тохижилтын ажилчдынхаа орлогыг нэмэгдүүлэхийн тулд тэднийг тодорхой газар хариуцуулан ажиллуулж Тээврийн цагдаагийн газарт гар утсаар мэдээлэл явуулж торгуу"ль тавьдаг. тэр торгууиас мэдээлэл өгсөн ажилтныг урамшуулах хэлбэрээр ажиллах хэрэгтэй. Энэ нь ганц нэг машин ачиснаас хамаагүй үр дүнтэй болно. Маш сайн судлаж аргачлал гаргах хэрэгтэй.Ачилтын ташинууд өөрсдөө маш их түгжрэл үүсгэдэг

Avatar

Зочин 2019-12-19 202.21.108.224

Хөндлөнгөөр нь чирээд явж байсан бичлэг нь хаа сайгүй бга шүү, харин ачаад явж байсан бол яая гэхэв. Энэ чинь хүний хөрөнгө шд. Бас нэг жолооч бүсгүй аргаа ядаад машиных нь өмнө зогсчихсон уйлж байгаа бичлэг ч байгаа. Чандмань төв , Тэнгис, Гэсэр сүм, хүнсний 1 ийг тойроод бүүр ачдаг машинуудын түгжрэл болж бна шд.

Avatar

зочин 2019-12-19 64.119.18.150

ачих хэрэгтэй. Хэнэг ч үгүй бусдын хѳдѳлгѳѳнд саад учруулж би болж бвал бусад яахав гэсэн бодолтой хүмүүс л зам дээр ичихгүй тавьдаг. Хэдхэн алхам алхах газар машинаа тавиад алхаж чадахгүй хүний машиныг ачих л хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж