Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд суултуурын загварыг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд суултуурын загварыг өөрчилнө

Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд суултуурын загварыг өөрчилнө

Их Британийн Жорлонгийн холбоо “Standard Toilet” стартап компанитай хамтран оффис, нийтийн эзэмшлийн газруудын ариун цэврийн өрөөнүүдийг шинэчлэх төслийг эхлүүлээд байгаа аж.

Энэхүү төслийн хүрээнд жорлонгийн суултууруудын загварыг шинэчилж, одоо байгаагаас 13 градусаар налуу болгож байгаа ба ингэснээр ажилчдын ариун цэврийн өрөөнд удаан суудаг байдлыг өөрчилнө гэж үзжээ. Тооцооллын дагуу хагас налуу загвартай суултуур дээр хүн таван минут орчим суугаад хөл нь чилж, удаан суухад хүндрэлтэй болох юм.

Ингэснээр ажилчид ажлын цагийг үнэгүйдүүлэх явдал багасч, ажлын бүтээмж нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Зөвхөн Их Британид л гэхэд цагийн уян хатан зохицуулалттай албан байгууллагууд ажилчдын “дэмий сэлгүүцсэн” байдлаас болж, жилд дөрвөн тэрбум фунт стерлинг буюу 5,24 тэрбум ам.долларын хохирол амсдаг гэсэн тооцоо байдаг юм байна.

Нөгөөтэйгүүр, уламжлалт загварын суултуурт удаан сууснаар цагаан мах эргэх, бага аарцгийн булчин сулрах зэрэг эрүүл мэндийн талаас сөрөг нөөл ихтэй байдаг аж.

Эх сурвалж: 9GAG

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж