Ялалтын хаалгыг нураав

Хуучирсан мэдээ: 2015.10.05-нд нийтлэгдсэн

Ялалтын хаалгыг нураав

Фото: Reuters

 

“Исламын улс” бүлэглэлийн террористууд Сирийн эртний хот Пальмира дахь дэлхийн соёлын өвийн Ялалтын хаалгыг дэлбэлэн устгав. Сирийн эртний түүхийн дурсгалыг хамгаалах агентлагийн дарга Маамун Абдулкаримын мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.

 

Эртний антикийн  дурсгалыг устгахын тулд тэд ихээхэн хэмжээний тэсрэх бодисыг  хэрэглэсэн тухай Ливаны  хэвлэлээр мэдээлэв. Энэ ялалтын хаалга нь манай эриний II үеийнх  бөгөөд эртний хотын Худалдааны гол гудамжинд байрлаж байв. Гол хаалганы өндөр нь 20 метр  байв.

 

Исламын алан хядагчид есдүгээр сарын 3-нд  манай эринээс өмнөх 103 – 44 онуудад хамааралтай оршуулгын гурван цамхгийг  дэлбэлжээ. НҮБ эртний Бэла  сүмийг эвдлэн сүйтгэсэн тухай мэдээлсэн байлаа. Үүнээс долоо хоногийн өмнө Баал-Шамин сүмийг дэлбэлсэн байв. Исламын дайчид Пальмирагийн түүхэн дурсгалын гол  сахиул, эрдэмтэнг  эртний хотын талбайд цаазалсан мэдээ наймдугаар сард ирж байлаа.  ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өв гэж зарласан Пальмира хотыг исламчууд өнгөрсөн тавдугаар сард эзэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж