Швейцарийн теннисчин дэлхийн Гранд Сламын 20-н удаагийн аварга, дэлхийн чансааны номер гуравт бичигдэж буй Рожер Федерерийн дүртэй 20-н Швейцарь франкын мөнгөн дурсгалын зоосыг ирэх 2020 оны нэгдүгээр сард гаргах гэж байна. Ийнхүү тэрбээр амьд ахуй цагтаа зоосон дээр дүрээ мөнхөлсөн Швейцарийн анхны хүн болж байна. Рожер Федерер энэ тухай “ Швейцарь улсдаа болон Швейцарийн зоосны үйлдвэртээ энэ агуу хүндэтгэл болон онцгой эрхийг надад үзүүлж байгаад баярлалаа” хэмээжээ.
Тус зоосны захиалга нь Швейцарийн зоосны үйлдвэрийн албан ёсны сайтыг гацаажээ. Тус үйлдвэрийн зүгээс эхний ээлжид 35 мянган зоос гаргах төлөвлөгөөтэй байсан ч захиалгын эхний өдөр 2,5 сая хүсэлт иржээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ