Клопп: Клубуудын ДАШТ хамгийн чухал нь

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

Клопп: Клубуудын ДАШТ хамгийн чухал нь

Клопп: Клубуудын ДАШТ хамгийн чухал нь

Ливерпул клубын хувьд эдгээр өдрүүдэд ачаалалтай байна. Учир нь тус клуб 24 цагийн дотор 3’000 миль аялах шаардлагатай болжээ. Клубын ахлах дасгалжуулагч Юргэн Клопп өнгөрсөн Мягмар гаригт Английн лигийн цомын хүрээнд Астон Вилла клубын эсрэг хоёрдугаар багаа буюу дан залуучуудаа тоглуулан 0:5 харьцаатай хожигдсон билээ. Тус багийн дундаж нас нь ердөө 19 байсан нь Клоппын нэгдүгээр багынхаа үндсэн тамирчдаа ядраахгүй гэсэн цагийн менежменттэй холбоотой. Юргэн Клопп өчигдөр Катар улсад болсон клубуудын ДАШТ-ний хагас шигшээд Мексикийн Монтэррэй клубыг 2:1 харьцаатай хожсондоо баяртай байна.Улаанууд Роберто Фирминогийн 90+1 минутанд хийсэн гоолын ачаар хожин клубуудын ДАШТ-ний финалд Бразилын Фламенго клубтэй таарлаа. Тус тоглолтын дараа Ливерпулын ахлах дасгалжуулагч Юргэн Клопп “Клубуудын ДАШТ одоогоор хамгийн чухал тэмцээн. Бид зөвхөн энэ тэмцээнд л анхаарлаа хандуулж байна” хэмээжээ.

Клубуудын ДАШТ-ний финалын тоглолт Катар улсын Доха хотын Халифа олон улсын цэнгэлдэхэд Улаанбаатарын цагаар Ням гаригийн /2019.12.22/ 01.30 минутанд болно.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж