Үр тарианы хураалт 37.1 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2015.10.05-нд нийтлэгдсэн

Үр тарианы хураалт 37.1 хувьтай байна

Энэ онд улсын хэмжээнд 512.3 мянга га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал тарьсан. Энэ сарын 2-ны байдлаар нийт 110.4 мянган га талбайгаас 93.5 мянган тонн үр тариа, 9.2 мянган га-гаас 112.5 мянган тонн төмс, 4.8 мянган га-гаас 52.8 мянган тонн хүнсний ногоо, 10.8 мянган га-гаас 16.5 мянган тонн тэжээл, 8.2 мянган га-гаас 4,4 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Улсын хэмжээнд үр тарианы хураалт 37.1 хувьтай, төмс 75.6 хувьтай, хүнсний ногоо 74.7 хувьтай явагдаж байгаа бөгөөд ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч 650 гаруй оюутан залуус гэрээгээр ажиллаж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас есдүгээр сарын 30-нд Төв, Говь, Зүүн зүгийн нутгаар, аравдугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Цаашдаа аравдугаар сарын 7-ныг хүртэл бүх нутагаар цаг агаар тогтуун байх гэнэ.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж