Дэлхийн соронзон орны туйл Орос руу нүүж, эрдэмтдийн толгойг эргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн соронзон орны туйл Орос руу нүүж, эрдэмтдийн толгойг эргүүлж байна

Дэлхийн соронзон орны туйл Орос руу нүүж, эрдэмтдийн толгойг эргүүлж байна

Газарзүйн туйлаас ялгаатай нь соронзон орны туйлууд бидэнд зүг чигээ олоход тус болдог билээ. Харин хойд соронзон туйл маш хурдан нүүж эхэлсэн нь эрдэмтдийг гайхшруулаад байна.

Хойд соронзон туйл үнэндээ 1831 оноос эхлэн Оросын нутаг руу чиглэн бага багаар хөдөлж эхэлсэн ч сүүлийн жилүүдэд жилд 55км нүүх болжээ. Харин 2020 оноос эхлэн жилд 40 км болж удаашрах тооцоо байна. Ийнхүү нийтээр нь тооцож үзэхэд хойд соронзон туйл эхний байршлаасаа нийт 2253 км нүүжээ.

Дэлхийн соронзон орны туйлууд хэдэн зуун мянган жил тутамд байраа сольдог гэнэ. Хамгийн сүүлд 770 мянган жилийн өмнө одоогийн байрандаа ирсэн гэнэ. Ингэхдээ нийт 22 мянган жил буюу эрдэмтдийн бодсоноос илүү удаан нүүсэн байна.

Манай дэлхийн соронзон орон дэлхийн цөм дэхь хайлмаг төмөрийн нөлөөллөөр үүсдэг ба ийнхүү туйлууд нүүх явцад дэлхийн соронзон орны хүч сулардаг гэнэ. Ийнхүү соронзон орны хүч сулрах, туйл нүүх нь хүн төрөлхтний амьдралд болон байгаль орчинд ямар нөлөө үзүүлэхийг эрдэмтэд тодорхой хэлж мэдэхгүй байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж