Миний ах атаман”, “Маш нууц”, “Байтаг богд”, “Зүрхний хилэн” зэрэг үзэгчдийн сонирхлыг ихээр татаж, ашиг орлогоороо тэргүүлсэн дэлгэцийн бүтээлийн эзэд бол “Фантастик” продакшны залуус.
Тэд хамгийн сүүлд “37-р точка" олон ангит киноныхоо нэгдүгээр бүлгийг үзэгчдэд хүргэж, кино сонирхогчдын дунд чамгүй шуугиан дэгдээгээд амжсан. Тэгвэл “37-р точка” цувралынхаа хоёрдугаар бүлгийн трейлер өчигдөр /2019.12.18/ цацагджээ. Хоёрдугаар бүлэг арванхоёрдугаар сарын 30-аас үзэгчдийн хүртээл болох юм байна.
Тус продакшны авьяаслаг уран бүтээлчид 10 жилийн ойн баяртаа зориулан өнгөрөгч зургадугаар сард /2019.06.25/-өөс эхлэн “37-р точка" телевизийн олон ангит уран сайхны киноныхоо анхны албан бус постерыг олон нийтэд хүргэж эхэлсэн.
Тэд энэ удаагийн дэлгэцийн бүтээлээрээ Монголын телевизийн олон ангит уран сайхны киноны стандартыг тогтоохоор хичээж ажилласан гэдгээ хэлсэн юм. Найруулагч Б.Тамирын найруулсан “37-р точка" хэмээх телевизийн олон ангит уран сайхны кино нь хоёр бүлэгтэй, нийт 21 ангитай. Үзэгчдийн дунд шуугиан тариад буй “37-р точка" киноны нэг анги бүтэн цаг гаруй хугацаанд үргэлжилдэг. Өнгөрсөн найман сарын турш үргэлжилсэн зураг авалтын багт нийт 200 гаруй уран бүтээлч ажилласан талаар уран бүтээлчид хэлж байсан.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ