АНУ-ын зүүн өмнөд этгээдэд олон хоног үргэлжлэн их хэмжээний бороо орсоны улмаас үер бууж, зам талбай хаагдаж, орон нутгийн иргэдийн нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрчээ.
Гамшиг нүүрлээд буй бүсийн хамгийн их хохирол амссан нь хойд Каролина, болон Өмнөд Каролина гэсэн хоёр мужийн нутаг бөгөөд энэ сарын 1-нээс хойш үерийн улмаас дөрвөн хүн нас барсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өнгөрөгч амралтын өдөр Өмнөд Каролина мужид онц байдал зарлаж, аюулгүйн албаныхныг илгээх шийдвэр гаргасан юм.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар өмнөд Каролина мужийн Чарлестонд гурван өдөр бороо орж, улмаар хур тунадасны хэмжээ 350 мм-т хүрчээ. Энэ нь тус улсын түүхэнд хамгийн өндөрт тооцогдож байна. Өмнө нь 1973 онд хур тунадасны хэмжээ 305 мм-т хүрч, түүхэнд хамгийн өндөрт тооцогдож байжээ.
Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn