Испаний Ла лигийн 10-р тойргийн нөхөн тоглолт Реал Мадрид болон Барселона клубуудын хооронд болж, хоёр клуб бие биенийхээ хаалгыг мялааж чадахгүй Камп Ноу цэнгэлдэхэд эвийн гэрээгээр өндөрлөлөө. Ингэснээр хоёр баг хоёулаа 36 оноотой Ла лигийн нэг болон хоёрдугаар байрт бичигдэж байна. Энэ удаагийн Эль-Классикогийн тоглолтын хувьд 73 минутанд Гарэйт Бэйлийн гоол оруулсан боловч VAR-ийн тусламжтайгаар тус гоолыг отон байсан хэмээн үзэж тооцоогүй билээ. Мөн энэ тоглолтод Реал Мадридын ахлагч Серхио Рамос Эль-Классикогийн түүхэнд хамгийн олон буюу 43 тоглолтод оролцсон тоглогч болжээ. Түүнээс гадна Зинедин Зидан Реал Мадридын дасгалжуулагчийн хувиар Камп Ноу цэнгэлдэхэд хожигдож үзээгүй гэсэн дардам амжилттай байна.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ