Их Британийн мэдээллийн агентлаг Би Би Си өнөөдрөөс эхлэн Шведийн Стокгольм хотод Нобелийн шагналтнуудыг тодруулах долоо хоног эхэлж байгаа тухай мэдээллээ. Улмаан өнөөдөр Физиологи болон анагаах ухааны, харин маргааш физикийн салбарын шагналтнуудыг зарлах юм байна. Харин Нобелийн энх тайвны шагналын эзнийг энэ сарын 9-ний өдөр зарлах аж.
Сонирхуулахад, энэ оны Нобелийн энх тайвны шагналыг Германы канцлер Ангела Меркель хүртэж магадгүй байгаа гэнэ. Германы өдөр тутмын “Билд” сонинд нийтлэгдсэнээр дүрвэгсдийн хямрал, Украины хямралд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан хүчирхэг улстөрч А.Меркель энэ шагналд тодорхойлогдож магадгүй байгаа юм байна. Өнгөрсөн жилийн хувьд Пакистаны Малала охин энэ хүндтэй шагналыг хүртэж байсан юм. Ямартай ч, энэ таамаг энэ сарын 9-нд тодорхой болох аж.
Харин Эдийн засгийн салбарын шагналын эздийг 12-нд тодруулах юм байна. Нобелийн шагнал нь динамитыг нээсэн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос олгож эхэлсэн дэлхийн хэмжээний жил тутмын шагнал юм.
Физик, хими, эдийн засгийн салбарын шагналыг Шведийн шинжлэх ухааны академи, биологи-анагаах ухааны салбарын шагналыг Каролинскагийн институт, энх тайвны салбарын шагналыг Норвегийн парламент, уран зохиолын шагналыг Шведийн академи тус тус шалгаруулдаг билээ.
Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn