“Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

“Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа

“Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрыг аймгийн  “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, салбар зөвлөл”-өөс “Тэргүүний байгууллага”-аар шалгарууллаа.

Онцгой байдлын газраас орон нутгийн иргэдийн амар тайван амьдрах орчинг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сар бүр  иргэд рүү чиглэсэн сургалт, дадлага, өдөрлөг, тэмцээнийг зохион байгуулж, нийт хүн амын 84 хувийг хамруулсан байна.

Энэ хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн аврагч бүлэг”-ийн сурагчдаар дамжуулан гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ гэр хороолол бүхий 7 багийн 240 өрхийг зориулалтын үнсний саваар ханган, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэн ажиллалаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж