Сириэс “Исламын улс”, “Жебхат ан-Нусра”, Жейш аль-Ярмук” бүлэглэлийн 3000 дайчин Иорданд зугтан гарсан тухай цэргийн эх сурвалжийн мэдээнд тулгуурлан РИА Новости агентлаг даваа гаригт дамжуулав.
Сирийн арми аравдугаар сарын 4-нд Дамаскийн дагуул хот, Дейр-эз-Зор, Хомс мужууд эртний хот Пальмиргийн орчмын “Исламын улс” бүлэглэлийн байрлалд цохилт өгч эхэлсэн байв. Байлдааны явцаад 160 орчим исламын дайчинг устгажээ. Террористууд тэсрэх төхөөрөмжтэй гурван хуягт машиныг Сирийн цэргийнхэн дунд дэлбэлжээ. Цэргийн олон хүн амь үрэгдэж, шархадсан байв.
Хомс мужийн Пальмирийн орчимд исламчуудын хоёр цувааг их бууны галаар устгажээ. Мөн Сирийн нисэх хүчин "Жебхат ан-Нусра», "Катаиб аль-Фарук», "Ахрар аш-Шам» бүлэглэлийн байрлалыг бөмбөгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР