61 настай Мадоннагийн шинэхэн найз залуу

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

61 настай Мадоннагийн шинэхэн найз залуу

61 настай Мадоннагийн шинэхэн найз залуу

NEWS агентлаг Пүрэв гаригийн ХҮМҮҮС  булангаараа алдарт Мадоннагийн шинэхэн найз залуу, 25 настай Ахламалик Виллиамс онцолж байна

Өдгөө 61 насны сүүдэр зооглоод байгаа Мадонна өөрөөсөө олон насаар дүү хүнтэй үерхдэгээрээ олны анхаарлыг их татдаг. Мадонна ч хөгширсөөр, найз залуучууд нь ч залуужсаар байна. Түүний энэ удаагийн сонголт өөрөөс нь 36 насаар, том охин Лоурдэсаас нь хоёр насаар дүү Ахламалик Виллиамс. Тэд үерхээд гурван сар л болж байна.

АНУ-ын ахмад дайчны хүү Ахламалик дэлхийг урлагаар өөрчлөх чин хүсэлтэй нэгэн. Мадонна тэр хоёр сүүлийн хэдэн сар энд тэндгүй л хамтдаа харагдах болсон ч хүмүүс тэднийг хос болчихсон үгүйг баттай хэлж мэдэхгүй байлаа. Харин өнгөрсөн бямба гарагт Маяамигийн нэгэн зочид буудлын тагтан дээр хос папарацид өртсөнөөр дээрх эргэлзээ тайлагдлаа.

Ахламалик мэргэжлийн бүжигчин болохоосоо ч өмнө Мадоннатай хамт Европ, АНУ, зүүн Азиар аялж, тоглолтууд дээр нь бүжиглэж байсан ба одоо ч Мадоннагийн хувийн бүжигчин хэвээрээ байгааг зургадугаар сард гарсан "God control" дууны клипнээс харж болохоор байна.

Мадоннатай ажиллаж эхэлж байсан үе буюу "Rebel heart" аялан тоглолтын үеийн эл зургийг 2017 онд Мадоннагийн 59 насны төрсөн өдрөөр инстаграмдаа Ахламалик нийтэлсэн

Ахламалик 1994 оны дөрөвдүгээр сард Калифорнид төрж, өсчээ. Түүний аав Дрю Виллиамс 1970 оноос хойш зэвсэгт хүчинд алба хаасан ахмад дайчин гэнэ. Тэрбээр 1986 онд Лаури гэх эмэгтэйтэй учирч, Ахламалик болон түүний ах Ахлияа, эгч Лияана гэсэн гурван хүүхэдтэй болсон байна.

Ээж Лаури нь эрүүгийн хуулиар мэргэшсэн хуульч бөгөөд өдгөө Лас Вегас хотноо хуулийн зөвлөх хийдэг гэнэ. Ахламаликын ах Ахлияа мөн адил бүжигчин бөгөөд Лас Вегаст амьдардаг ба эгч нь өдгөө Техаст оршин сууж байгаа аж.

Гэр бүл: зүүн гар талаас ээж Лаури виллиамс, Ахламалик Виллиамс, аав Дрю Виллиамс 2019 он, Нью Йорк

Ах Ахлияагийн хамт

Монтэрэй ахлах сургуулийг дүүргэснийхээ дараа 2013 онд Ахламалик Солейл циркийн Майкл Жэксон -1 продакшны гишүүн болсон байна. Мөн тухайн ондоо "Frat brothers" кинонд дүрээ мөнхлөөд ч амжжээ. "Би зүгээр л бүжиглэдэг" хэмээн өөрийгөө даруухан илэрхийлдэг Ахламалик Мадоннагийн "Rebel heart" аялан тоглолтын үеэр буюу 2015 он хавьцаа Мадоннатай ажиллаж эхэлсэн байна. Түүний авьяас Мадоннад их таалагдсан бололтой түүнээс хойш Ахламалик Мадоннаг дагаж Парис, Лондон, Шанхай, Тайпэй зэрэг хотуудад очиж бүжиглэжээ.

20 нас, Майкл Жэксон 1 продакшнд элсчихсэн байсан үе

Өдгөө хайр дурлалдаа шатаж яваа хос есдүгээр сард эхэлсэн "Madame X" аялан тоглолтоо дуусгахаар тун ч завгүй байгаа бололтой. Аялан тоглолт 2020 оны эхээр Маяамигаас Европ руу хөдөлж, Лисбон, Лондон, Парис хотуудаар зочлох билээ. Аялан тоглолтын багийн бүрэлдэхүүнийг харвал Ахламалик тоглолтын бүжиг дэглээч, бүжигчний үүргийг давхар гүйцэтгэж байгаа аж. Тэднийг зочид буудалд харсан гэрчүүд Ахламалик Мадоннаг үргэлж үнсэж, нурууг нь барьж өгдөг хэмээн баталж байна.

Ахламалик өөрийгөө SkitzO хэмээн нэрлэдэг ба инстаграм дээр нийт 80 мянган дагагчтай гэнэ. Тэрбээр таван доллараар хип хоп бүжгийн цахим хичээл заадаг гэнэ. Мөн түүний нийтлэлүүдээс харахад Барак Обамаг дэмждэг бололтой.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж