Хэсэг хугацаанд нам жим байсан дуучин Адель сүүлийн дөрвөн жилд хийж бүтээсэн гурав дахь цомгоо ирэх сард худалдаанд гаргах гэж байна. Түүний шинэ цомог “25” нэртэйгээр, арваннэгдүгээр сарын 20 өдөр сонсогчдын гар дээр ирэх юм байна. Хугацаа алдсаны шалтгаан нь дуучин маань хийгдэж дууссан зарим дуунуудаа дахин шинээр засварлан хийсэнтэй холбоотой юм байна.