Хөөрхөн инээмсэглэлтэй Хакуко

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Хөөрхөн инээмсэглэлтэй Хакуко

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозуна Хакуко М.Даваажаргал өчигдөр эх орондоо иржээ. Тэрбээр өнөөдөр Монголын бейсболын холбооноос түүний нэрэмжит болгон зохион байгуулсан тоглолтод оролцон хүүхэд залуус, мэргэжил нэгт сумочидтойгоо  ногоон талбай дээр тоглолоо. Энэ үеэр их аварга М.Даваажаргал хүүхэд залуустай тун дотно яриа өрнүүлж байсан. Их аваргын жаахан хүүхдийнх шиг хөөрхөн инээмсэглэл нь түүнийг сумогийн их аварга бус яг л хамт бейсбол тоглож байгаа хүүхдүүд шиг л харагдуулж байв.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж