Засаг хөрөнгө оруулалт татах боломжоо алдлаа | News.MN

Засаг хөрөнгө оруулалт татах боломжоо алдлаа

Засаг хөрөнгө оруулалт татах боломжоо алдлаа

Засаг хөрөнгө оруулалт татах боломжоо алдлаа

Засгийн газрын хуралдаанаас өчигдөр /2019.12.18/ хайгуулын лиценз олголтыг нэг жилийн хугацаатай зогсоох шийдвэр гаргасан нь уул уурхайн салбарынхныг түгшээсэн муу мэдээ болоод байна.

Уул уурхайн салбар дахь хууль бус олборлолтыг зогсоохын тулд дээрх шийдвэрт хүрчээ. Уг нь хайгуул хийнэ, олборлоно гэдэг хоёр өөр ойлголт юм.

Тодруулбал,  ашигт малтмалын ордыг илрүүлэх зорилгоор хайгуул хийдэг. Орд илрэхгүй, нөөц нь тогтоогдохгүй бол баялгийг олборлох боломжгүй, хайгуулын лиценз авсан этгээд “шатна”.  Харин Засгийн газрын дээрх шийдвэрээр бол орд илрүүлэх нэрээр лиценз эзэмшигчид байгаль орчин сүйтгэдэг болж таараад буй.

Гэтэл гурван сар гаруйн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбартаа баримтлах Засгийн газрын бодлогыг тайлбарлахдаа “Монгол Улсад хайгуул хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Ирээдүйд ямар нөөц баялгаа үр хойчдоо үлдээх вэ гэдгээ маш тодорхой болгох ёстой” гэсэн нь энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой бизнесмэнүүдийн чихийг сортойлгосон. Харин өнөөдөр эсрэгээрээ бууж байна. Хэчнээн хөрөнгө оруулагчийн итгэл алдарч, хэд нь төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрч буйг таашгүй юм.

Статистик мэдээгээр сүүлийн гурван жилийн хугацаанд Засгийн газраас 700 гаруй лиценз цуцалжээ. Ингэснээр тусгай зөвшөөрлийн тоо 2889 болж буурсан байна. Цуцлагдсан лицензийн 1225 нь хайгуулынх байсан нь энэ салбар ямар эрсдэлтэй, хөрөнгө оруулалт татахад амаргүй болж хувирсныг илтгэх нэг үзүүлэлт юм. Дээр нь нэг жилийн хугацаатай хайгуулын лиценз олгохгүй болсон нь уул уурхайн салбарт шинэ хөрөнгө оруулагч орж ирэх боломжгүй болгоод байна.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзвэл хөрөнгө оруулагч хамгийн их хэрэгтэй байгаа. Хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайг л голчлон сонирхдог. Гэтэл лиценз олголтыг цуцалж байсан шийдвэрийн араас залгуулаад хайгуулын лиценз шинээр олгохгүй болсон нь Монголын Засгийн газарт итгэх итгэлийг бууруулаад байна.

Хэлсэндээ хүрдэггүй, эргэж буцдаг, аашаа хөдөлбөл хэнийг ч гүтгэж, шоронд хийгээд яллачих эрсдэлтэй энэ араншингаас болж, хөрөнгө оруулалт саарч, олон зуун залуучууд ажлын байраа алдаж, эдийн засаг агших болсныг эрх баригчид анзаарч байгаа болов уу.

Долларын ханш чангарсаар өнөөдөр 2700 төгрөг давсан нь хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаатай л холбоотой юм. Статистик мэдээгээр эдийн засгийн голлох үзүүлэлт нааштай харагддаг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн валют, нөгөөх нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед зурсан Оюутолгойн далд уурхайн төсөл хэрэгжиж байгаатай л холбоотой юм.

Нүүрсний экспорт өмнөх жилийнхээс буурсан үзүүлэлттэй ч, Хятад улс нүүрсний импорт ханасан гэж үнэд орж байгаа ч энэ оны хувьд чамлахааргүй. Тодруулбал, 2019 эхний арваннэгдүгээр сарын байдлаар улсын төсөвт 2,4 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрснөөс нүүрс 1,1 их наяд төгрөгийг нь дангаараа бүрдүүлжээ.

Гэвч шинэ он монголчуудад олон, олон сорилтыг илгээж байна. Урд хөрш 2019 оны хэмжээнд хүрэх нүүрс Монголоос импортлохгүй болж, Оросоос хэрэгцээгээ хангаж эхэлбэл яах вэ, таван жилийн турш тасралтгүй төлөгдөж эхлэх бондын өр төлбөрийг барагдуулахаас эхлээд FATF-ын саарал жагсаалтаас гарч чадах эсэхийг шийдэх ёстой.

Хэрэв саарал жагсаалтаас гарч чадахгүйд хүрвэл  уул уурхайгаас бусад салбарт ч хөрөнгө оруулагч татах боломжгүй болно.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан "Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орсон шалтгаан нь зөвхөн төв банкны үйл ажиллагаатай холбоотой биш юм. Засгийн газар ч ажиллах ёстой байсан. Асар дуулиантайгаар хэргүүдийг шалгаж эхэлдэг, гэтэл шүүх дээр хэрэг нь шийдэгддэггүй. Дээр нь Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдол ч байна. Энэ бүгдийг нээлттэй ярьж болохгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр, эсвэл хаалттай хуралдаанд ярина" гэсэн билээ.

Энэ бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого шийдвэр өнгөрсөн хугацаанд гадаад ертөнцөд хэрхэн бууж, буцаад ямар их эрсдэл дагуулж буйг илтгэх нэг үзүүлэлт болсон. Одоо дээр нь нэрмээд лиценз олголтыг зогсоох боллоо. Хөрөнгө оруулагчдыг татна гэх үг ч хоосон амлалт болж хувирлаа.

Г.ХОРОЛ

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-19 103.26.195.179

Лицёнз болгоны ард эрсдэл.хөрөнгө оруулалт зуузай холбож явдаг юм.Өөртөө байгаа баялгаа юуг нь мэдэхгүй харамлаж хав дарж хэвтэх нь эх оронч үзэл биш харалган хөөрхийлөлтэй бодлого.Байгаа эд баялгаа эрсдэлгүй мэдээдд авахад юу нь буруу байна аа.Хадаасаа хийж сурмаар байна шүү дээ.Эрхэм үү дээ.Хүрз баридаг юм хийдэг Монгол болох гээд байгаа бол хайгуулын зөвшөөрлийг хаах биш харин ч илүү олгох учиртай.

Avatar

өвгөн офицер. 2019-12-19 202.179.31.113

Монголоор дүүрэн уул уурхай Монголчуудад наалдсан нь хаана байна .Нэг нэг луйварчид эзэмшээд суучихсан уул уурхайгаар яах юм.Одоо л наад уул уурхайгаа цэгцлэж авахгүй бол Монголд ирээдүй харагдахгүй байна.Оюутолгойн гэрээг өөрчилхөд ард түмний төлөөлөлийг заавал оруулах хэрэгтэй байна шүү.Монголд гадныхан дураараа тонгочдог байдлыг хэзээ засах вэ.Гэрээг харилцан ашигтай байгуулж чадахгүй юм бол буцаагаад булчих хойч үедээ үлдээх хэрэгтэй.Хүн муу бол хүний идэш Хүлэг муу бол чоний идэш гэж ….

Avatar

Зочин 2019-12-19 64.119.25.149

Хүмүүс ажилтай орлоготой байдаг юм…

Avatar

Зочин 2019-12-19 64.119.18.240

Лиценз болгон орд болохгүй ашиглалт болохооргүй бол 12 жил болоод л улсад буцаагдана энэ хугацаанд 12 жил улсад төлбөр төлнө татвар төлнө юунд айгаад бга юм өчнөөн хөрөнгө оруулалт хийж хайгуул хийнэ олон монгол компани гүйцэтгэл хийнэ төдий чинээгээр 100, 100 хүн ажиллана ойлгохгүй бол ???

Avatar

Зочин 2019-12-19 202.55.188.91

Хэрэггүй ээ.угаасаа лиценз нэмж олгох шаардлагагүй.Одоо байгаа лицензүүдээ аятайхан янзалчих

Avatar

Зочин 2019-12-19 66.181.161.57

Их сайн сонгуулийн сурталчилгаа байна.

Avatar

Зочин 2019-12-19 103.229.123.111

ЗГ-ын энэ шийдвэрийг монголчуудын 99 хувь нь дэмжинэ.Монголын улс төр бизнесийн бүлэглэлүүд уул уурхайг л тойрч эргэлдэж байгаа юм.Лиценз бол маш том наймааны хэрэгсэл болсон.Байгаль орчныг сүйтгэж байгааг яриад ч яахав.Бүр хорлонтой сүйтгэж байгаа юм шүү.

Avatar

Зочин 2019-12-19 139.5.218.232

Өрөнд оруулдаг хөрөнгө оруулалтаар яах юм хэрэггүй

Avatar

tur 2019-12-19 139.5.219.199

ODOO BAIGAA N HANGALTTAI ENIIGEE YAAJ UR ASHIGTAI HEREGLEHEEL BOD

Avatar

ҮХЭР МОНГОЛЧУУУУДад 2019-12-19 103.57.94.138

Уул уурхайг ашиглахгүйгээр яаж хөгжих бусад салбараа яаж хөрөнгө оруулалт татах зэрэг бодлого байна уу? Та Нарт нэг их уул уурхайг эсэргүүцсэн хүмүүс Монгол Улсын ДНБ 11 тэрбум доллар ийм арчаагүй улс байж том том юм ярихаа бол Африк тивийн Мозамбик улс гэхэд ДНБ 22 тэрбум доллар байна нэг Африк улсын хэмжээнд очиж чадахгүй байж муу малнууууууд Хятад улсын ЖАК МА өөрийн хөрөнгө 34 тэрбум доллар байна Хятад улсын нэг иргэнээс ядуу улс байж

Avatar

Зочин 2019-12-19 139.5.218.232

Хол очиж орил илжиг ээ газар ухуулахгүй л гэсэн бол гүйцээ явцгаа

Avatar

Монгол хэл сур 2019-12-19 103.57.94.138

Монголоор зөв бич хахахаха өрөвдмөөр гөлөг минь

Avatar

иргэн 2019-12-19 202.126.88.182

Хайгуулын лиценз аваад л ашиглана, эсвэл зарна. Учир нь хайх орд нь нөөцийг тогтоогүй ч 1940*1990 оны хооронд СЭВ-ийн орнууд байршлыгн зураад орхисон юм. Түүнийг ашигт малтмалын илэрц гэх ба АМХЭГ-ын сейфт нууцын зэрэглэлтэй. байж л байгаа. Нэг үгээр хайгуул хийх лиценз нь нэг гэрийг л тэнжээнэ. Ямар ч хөрөнгө оруулалт байхгүй:.Угаасаа газрын зурагт байгаа ордыг хайна гэдэг гээд шууд олон млрд төгрөгөөр зарна. тэгээд л болоо. Харин АМХЭГ-ын мэдээлэлд байсан илэрцүүдийг бу"сдад хайгулын лицензэр

Avatar

Зочин 2019-12-19 103.57.92.95

oilgosongui

Avatar

Зочин 2019-12-19 202.126.89.167

Маш зөв шийдвэр. Баяр хүргэе!!!

Avatar

Зочин 2019-12-19 43.242.242.59

МАн засгийн эрхэнд байхдаа лиценз өгөхийг хязгаарладаг. Харин АН засаг барих үедээ хүссэн бүх хүнд өгдөг байсан. Лицензийг бага өгөх нь зүйтэй. Хойч үеээ бодсон энэ Засгийн газрын шийдвэр зөвөө

Avatar

888 2019-12-19 202.9.40.41

БИД ОДОО БГАА ОРДУУДЫН ҮР ӨГӨӨЖИЙГ ХҮРТЭЖ ЧАДАХГҮЙ ГАДААД ДОТООДЫН ЛУЙВАРЧДЫН ХООЛЫГ БЭЛДЭЖ БНА.2 ТОЛГОЙГОО
ДЭЭР НЬ ЭРДЭНЭТЭЭС АШГАА ДЭЛХИЙН ЖИШЭГЭЭР АВАХАД БИД 100 ЖИЛ САНАА АМАР ХАНГАЛТТАЙ ТАНСАГ БУЛАНГИЙН АРАБУУД ШИГ ЦӨГААЧ НАРЫГ ЗАРСАН ШИГЭЭ АМЬДРАХ БОЛОМЖ БНА..ИЙМД АХИЖ ГАЗРАА УХУУЛЖ ЭКОЛОГИЙН СҮЙРЭЛД ХҮРМЭЭРГҮЙ БНА..ЗГ ШИЙДВЭР ЗӨВ…ЭХЛЭЭД ОЮЦ ТОЛГОЙ ТАВАНТОЛГОЙГОО ЗӨВ ЗОХИСТОЙ АШИГЛА..ҮЛДСНИЙГ НЬ ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭЭХ ХЭРЭГТЭЙ..

Avatar

Чамшиг янханд 2019-12-19 103.57.94.138

Ордыг ашиглахын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдгийг мэд хүү тэнэгггг шичиййййййй минь бас Арабын орнууд гэнэ ээ хахаха нефть бол шал өөр ашигт малтмал юм гичийййййй минь ядаж ашиглалтын лицензийг ба хайгуулын лицензийг ялгаж сур

Avatar

Зочин 2019-12-19 202.21.109.38

Одоо нэгэнт нээгдсэн энэ олон уурхайгаа зөв ашиглаж, татвараа бүрэн авах нь дээр байхаа. Ахиж шинэ уурхай нээгээд хэрэггүй, засгийг дэмжиж байна.

Avatar

Зочин 2019-12-19 209.89.142.82

1990-ээд онд Эрдэнэтийн зэсийг зарж олсон ам.доллараар тариа, будаа, элсэн чихрээ Хятадаас худалдан авч, 4 хүнтэй ам бүл өдөрт 1 талх, сард 1кг элсэн чихэр, 1 шил архи картаар аван, Монголчууд өлбөрч үхэлгүй үлдсэн юм. Ямааны 3-р зэргийн маш туранхай мах Нийслэлд олдоггүй байсан үе бий шүү. Тийм үе үзээгүй өссөн хүүхдийн өнөөдөр Уул уурхайн буянаар талхтай байгаагаа ч ойлгохгүй бол гарч Цас Цэвэрлэцгээ… Компьютерийн ард цэцэрхээд сууснаас.

Avatar

Хахахаа 2019-12-19 103.57.94.138

Шааадаг мууу гичиййййвэээээ 1978 онд ашиглалтад орсон юм 2004 татвар нэг юм авдаг болсон юм гтчийййййййй минь орос 50 монгол 50 тэхдээ орсоос 50% хөрөнгө оруулалтын мөнгөө зээлсэн юм гичиййййййй минь

Avatar

Зочин 2019-12-19 209.89.142.82

Бүгдийг нь хаа, бүгдийг нь зогсоо, бүгдийг нь хоригло. Доор коммент бичээд байгаа залхуучууд мөнгөгүй Төрөөсөө хүнсний талон горьдоод, талхандаа 4 цаг оочерлох байлгүй. 1990-ээд онд Монгол сөхөрч унадагийн даваан дээр Эрдэнэтийн уурхай маань л өлсгөлөнгөөс аварсан. Одоо Оюу толгой, Таван толгой энэ 3-ынхаа ачаар хүмүүс нь Приус унаж, Самсунг барьж яваа. Геологи дахин шинэ уурхай илрүүлэхгүй, одоо байгаа уурхай дуусвал шууд өлсгөлөн болно. ОХУ-гаас шатахуун авах ам.долларгүй амьдрахгүй шүү дээ.

Avatar

Зочин 2019-12-19 202.179.25.150

Хайгуул хийхэд буруудах юмгүй

Avatar

Зочин 2019-12-19 64.119.24.189

нүүрс зогсвол зогсоно бүз биднийг дэндүү хамааралтай болгож дөнглөө дөө

Avatar

Зочин 2019-12-19 202.131.238.98

64.119.24.189 нүүрснээс хамаг татвар төсөв чинь бүрдэж бна ойлгож бна уу

Avatar

huleegch 2019-12-19 139.5.216.71

yaag zuv. haiguul hiigdehgui bol uul uurhai yavahgui. uul uurhaigui bol ideh talhgui. yaag iim yumiig mongoliin ard tumen bid nam zasagtaigaa hamt huseed huleegeed baigaa. hurdan tegeesei tsen yadan huleej baina

Avatar

Малчин 2019-12-19 202.21.127.160

Яг үнэнийг хэлэхэд Монголд хөрөнгө оруулалт хэрэггүй, яагаад гэвэл, түүнийг шингээх чадвар байхгүй, ууж идэж, унаа машин, гар утас, хаус…авлига хээл хахууль болоод л баян хоосны ялгаа гаарч Монгол улс улам өрөнд ороод байгааг бид биеэрээ туулж байна шүү дээ. Монголд шударга, урт хугацааны хөрөнгө оруулагч орж ирэх цаг нь болоогүй, одоогийн хөрөнгө оруулагчид гээд байгаа нь дандаа луйварчид сайн эрүүд шүү дээ

Avatar

Зочин 2019-12-19 202.21.118.186

Бүгдээрээ ядуур гэж байгаа юм уу? Хамгийн ядуу нэгэн болж таарлаа.

Avatar

Зочин 2019-12-19 203.91.115.50

Зогсоосон зөв улс хайгуулаа өөрсдөө хийх ёстой тэгэхгүй бол энэ дампуурал хэзээ ч зогсохгүй бид олсон нэрээр монголыг цөлмөж байна

Avatar

Үхэр лалруууууцууаааад 2019-12-19 103.57.94.138

Чи харваас нэг бол ажил хийдэггүй эсвэл Солонгос улс боол хийдэг виздаааааа байна улс өөрөө хайгуул хий чих шиг мууу аааааалны бооооов татвар төлөгчдийн мөнгөөр геологи хайгуулын ажил хийх үү? Тэнэг лалрууууд монголд ямар их байна аа виздаааааа ядаг гичииииий минь улсад ганц гэсэн татвар төл янхааааааан минь

Avatar

Зочин 2019-12-19 202.55.188.36

Шинээр 1 жилийн хугацаанд олгохгүй…байгаа хайгуулын тусгай зөвшөөрөл дээрээ ажлаа хийнэ дээ

Avatar

Зочин 2019-12-19 218.101.231.199

Уул уурхай, барилгын салбар хоёрыг аль болох хумих хэрэгтэй. Өмнө олгогдсон лицензүүдээ улсад, ард олонд ашигтай байдлаар ашиглаж чадвал хангалттай их лиценз олгож, эх орныхоо хэвлийг онгичиж байна. Борлогдохгүй, үнэ нь хөөсөрсөн орон сууц Улаанбаатарт шаван хичнээн мянгаараа байсаар байхад гадаадын зээл тусламж, хөнгөлөлттэй зээлийг барилга руу татах гээд бна. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрүүдээ л сайн хөгжүүлэх хэрэгтэй. Улаанбаатарын төвлөрлийг сааруулж, хөдөө орон нутгаа хөгжүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-12-19 150.129.142.153

Хийн хоолой нефтийн үйлдвэр төмөр зам хөрөнгө оруулалт бишүү

Avatar

Зочин 2019-12-19 202.131.225.150

Бишээ, яана даа чамайг… ийм байхад энэ улсын эдийн засаг яаж дээрдэх билээ.

Avatar

Jambas 2019-12-19 203.169.49.121

10 jil xeregtei.

Avatar

Зочин 2019-12-19 59.153.112.150

ИНЖЕНЕР ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГЭХУЙ БОЛОВСРОЛТОЙ ХУН ЕРОНХИЙ САЙД ХИЙХЭЭС б** СЭЛЭМ ЯРЬСАН ХУН ЯАЖ ЧАДАХ ВЭ ХУРЭЛСУХЭЭ СОНГУУЛИЙН ДАРАА НАХИНА ГЭЖ ГОРЬДВОО ЯДАХДАА СПИКЕР БОЛООРОЙ

Avatar

иргэн 2019-12-19 202.126.89.215

Геологийн ухаанд ашигт малтмалын орд, илэрц гэсэн хоёр ойлголт байдаг. Нэг нь бү?х нөөцийн нь тогтоосон, нөгөөх нь нөөцийн тогтоож амжаагүй боловч маш их нөөц байгааг илрүүлсэн ашигт малтмал. 1945-1990 хооронд социалистиорныгеологчид маш их ашигт малтмал илрүүлээд орхисон. Тэр мэдээлэл улсын нууцын зэрэглэлтэй АМХГ-ын архив байдаг. Тухайн зарын зураг, илрүүсэн байршлыг тодорхой мафи аваад хайгуулын лиценз авч шууд ашигладаг. Маш энгийн. Ер нь монголд хайгуул хийгээд илрүүлсэн ашигт малтмал 1990

Avatar

иргэн 2019-12-19 103.26.195.216

Хууль тогтоомжуудаа олигтой хийж чадахгүй байна. Ажиллах таатай орчин нь бүрэлдэхгүй байгаа даа. Иймээс гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна гэж ойлгож байна. Дотоодын компаниуд ч монголд амьдрахад хүнд. Луйвраар л амьдарна. Монгол хүнийг ажиллуулна гэдэг хүнд бэрх сорилт байдаг. Монгол хүн ажлын цаг бараа материал хулгайлахгүйгээр амьдарч чадахгүй.

Avatar

Зочин 2019-12-19 202.170.71.157

Захиалгат нийтлэл бичихээ л больчих за хууль бус олборлолт болон цаашид хууль бус лицензийг хэрхэн шйидэх талаар ярилцаж байгаа байх Тайван байгтун.

Avatar

Зочин 2019-12-19 64.119.24.66

Дэлхийн хамгийн ядуу армийн хамгийн мудаак бага дарга Хүрэлсүх төр барина гэж юу байхав. Ухаантнуудын овоолсон цуглуулсан бүхнийг баруун зүүнгүй цацаж байна. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтыг хаасан нь хамгийн тэнэг бага даргын ухааныг илтгэнэ:. Сая Оросууд энэ онгироо бага даргыг хуруун дээр нь худлаа алгадаад хөөрхөн хуураад явуулсан нь үүний нотолгоо. 20 он хурдан болоосой

Avatar

Эх оронч жүжиг 2019-12-19 66.181.185.195

Элбэгдоржийн араас орждээ Тухайн үед бас хаагаал эхэлсэн Худлаа таалагдах гэсэн л хуурамч арга

Avatar

Зочин 2019-12-19 202.72.245.209

Анхнаасаа хайгуулын лиценз өгөхдөө энэ дараа нь ашигт малтмалтай нь батлагдвал ашиглалт болох ёстой гэдгийг тооцож өгөх хэрэгтэй л дээ. Баахан зардал гаргаж юм олсон хойно нь ашиглуулахгүй гэж хэлж болохгүй шүү дээ.

Avatar

Баатар 2019-12-19 59.153.112.163

Энхтүвшин мэтийн зөнөсөн гарууд зөвхөн хаах боох царцаах ажлыг л хийнэ .За да Хүрэлсүхийн Засгийн газар мордохын хазгай болжээ хөөрхий.

Avatar

Зочин 2019-12-19 64.119.25.149

Цэргийн бага дарга ирэх 6 сард хусагдана ш дээ, ккк

Avatar

Зочин 2019-12-19 202.126.88.173

эргүү дагзнууд да

Avatar

Зочин 2019-12-19 209.89.142.82

Геологи хайж олохгүй бол Уурхай нээгдэхгүй. Тариа тарихгүй бол Талх хийгдэхгүй гэдэгтээ агаар нэгэн асуудал.

Avatar

Зочин 2019-12-19 49.0.137.131

Өмнө олгосон лицензүүдээ, ялангуяа хятадын компаниудад олгосон лицензүүдээ ямар байдалтай байгааг хараасай. Ухаж аваад аль болох татвар төлөхгүй, нөхөн сэргээлт хийхгүй, Монгол хүнийг ажиллуулахгүй боломжийг хайж, авилга хахуулийг сумын удирдлагуудад хүссэн хэмжээгээр нь өгч байна. Сумын иргэдийн хурал, засаг даргад өгдөг мөнгө нэртэй авилгын хэлбэр бараг албан татвар шахуу болж.

Avatar

Зочин 2019-12-19 202.131.225.197

ХӨӨЁ ТЭНЭГЭЭ ХАЙГУУЛ ОЛБОРЛОЛТ ХОЁР ШАЛ ӨӨР ОЙЛГОЛТУУД.

Avatar

зочин 2019-12-19 64.119.27.171

сайн байна шүү дээ уул уурхайгүйгээр, гадаадын тусламжгүйгээр бид босоод л ирэх ард түмэн дээ сурвалжлагч та нэг талыг барьж үндэслэлгүй юм бичихээ болио

Avatar

Зочин 2019-12-19 209.89.142.82

Уул уурхай, геологи хайгуул явж байх хэрэгтэй. Ядахдаа гадаадаас орлого олж байгаа урсгалаа хаах хэрэггүй, бусад салбарууд хөгжинө гэдэг би итгэдэг, гэхдээ тэр салбаруудад ямар мөнгөөрөө бид хөрөнгө оруулалт хийх билээ? Тэр салбарууд хөгжтөл бид юугаараа амьдрах вэ? Уул уурхай. Энэ салбар зогсвол долларын үнэ талийж өгнө, төгрөгийн ханш суларч, нийт Монголчуудын худалдан авах чадвар унана. Үүнийг дагаад бүх төрлийн бизнес, гуанз, кафе хүртэл үйлчлүүлэгч наргүй болж хаалгаа барьдаг.

Avatar

хх 2019-12-19 202.131.238.98

209.89.142.82 ёстой ойгүй тэнэг дээрээс нь эдийн засаг төсөв мөнгөний олйголтгүй таг хөндлөн гар вэ чи. ЮМ УНШ САМАР ИД

Avatar

Зочин 2019-12-19 202.21.118.186

самар идэхээр ухаантай болдог юм уу? Элэг хөшөөчих юм аа.

Avatar

Асуулт 2019-12-19 202.21.115.242

Яаж гэдэгээ сайхан халаач хамаа…

Avatar

Асуулт 2019-12-19 202.21.115.242

64.119.27.171 Яаж гэдэгээ сайхан халаач хамаа…

0 0

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж